СХД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-18-нд шилжих шөнө насанд хүрээгүй хөвгүүд автомашин хулгайлсан хэрэг гарчээ. Уг хэргийг 16 наст Ш болон 17 настай Н нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ. Хөвгүүд “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байж. Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.