Нийтийн эзэмшлийн талбайд хоёр хоногийн өмнө зөвшөөрөлгүй барилгын хог хаягдал асгаж байгааг илрүүлжээ. Тухайлбал, СХД-ийн 30, 31, 43, 23, 39 дүгээр хороодын зааг дээр барилгын хогийг 50 тонны даацтай хово маркийн автомашинаар асгасан нь тогтоогдлоо.
Эл барилгын хог асгасан компанийн зүгээс хогийн цэг дээр буулгах мөнгөгүйн улмаас эзэнгүй гуу жалганд асгасан гэж хэлсэн байна. Нийтийн эзэмшлийн талбайд барилгын хог хаягдал хаяж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Тиймээс хяналт шалгалтыг сайжруулж, барилгын хог хаягдлыг нийтийн эзэмшлийн талбайд асгуулахгүй байхад анхаарч дүүрэг, хороо, цагдаагийн газрууд хамтарч ажиллах юм байна.