Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Тайны ам гэх газар өнөөдөр гал гарчээ. Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 30 дугаар анги, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж галыг унтраажээ. Гал алдсан этгээдийг илрүүлсэн бөгөөд НОБГ, Цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцохоор ажиллаж байна.