зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сүхбаатар: Шинэ суурьшлын бүс дэх бүтээн байгуулалтууд хөрөнгө оруулагчаа хүлээж байна

2023-4-21
0
ЖИРГЭХ

“Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум-2023” эхэллээ. Шинэ сэргэлт-Улаанбаатар бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг эрэмбэлж, хэд хэдэн чиглэлд бодлогоор онцгойлон анхаарна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Ингэснээр  нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүнийгээ дагаад хот төлөвлөлтийг тэлэх, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, зам тээврийн нэгдсэн систем бий болгох, зам замын байгууламжийг өргөтгөх, нийтийн тээврийн санг шинэчлэн сайжруулах, чанар стандарт, менежментийн цоо шинэ тогтолцоог бий болгох, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна гэдгийг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэллээ.

No description available.

Тэрбээр “Өнөөдөр Улаанбаатарын замын хөдөлгөөнд 500 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиж байгаа нь замын сүлжээнээсээ хэт давсан үзүүлэлт буюу түгжрэлийн гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах ажлыг бид үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Бид 2024 ондоо багтаан нийслэлийн авто замын түгжрэлд гол нөлөө үзүүлж буй 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 у/м гүүр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд түгжрэлд гол нөлөө үзүүлэх төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барихаар гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулаад, зургаадугаар сард барилгын ажлыг нь эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээвэр нэвтрүүлэх төслийн хүрээнд 7,8 км замыг шинэчлэх, 18.8 км авто замыг шинээр барих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Замын байгууламжийг холбоос зам, хөндлөн болон босоо замын сүлжээний загвараар төлөвлөж, Улаанбаатар хотыг тойрсон дагуул хотуудыг холбосон авто замын сүлжээг байгуулахаар зорьж байна” гэлээ.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нягтралыг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зайлшгүй  шаардлага үүссэн. Энэ хүрээнд хотын төв, дэд төвүүдийг холбосон үндсэн дөрвөн цагариг зам, зургаан хэвтээ, есөн босоо чиглэлийн авто замын сүлжээг бий болгох гэнэ. Шинэ сэргэлт-Улаанбаатар форумын үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг танилцууллаа. Тодруулбал,

Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэх төлөвлөлт бүхий “Шинэ тойрог зам” төслийг Монгол Улсын Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25% бууруулах юм.

No description available.

Монгол Улсын Засгийн газар “Сэлбэ сэргэлт” төслийг 2023 онд багтаан хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Сэлбэ Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан  18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 ширхэг нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ. Гол онцлог нь голын ай савыг дагуулан газар чөлөөлөлт хамгийн багатай трассыг сонгосон. Хөрсний бохирдлоос хамгаалах, голын урсацыг дэмжих, орчны чийгшлийг нэмэгдүүлэн уур амьсгалын эерэг өөрчлөлтийг бий болгохын хамт ашиглалтгүй талбайг амилуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд ая тухтай орчинг үүсгэх зэрэг байгаль экологийн болон эдийн засгийн олон талт үр өгөөжийг тооцсон төсөл гэв. Мөн гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын барилгажилтыг дэмжих давуу талтайг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос эдгээр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчдад найрсаг, таатай нөхцөлийг бүрдүүлж хамтран ажиллах гэнэ.

 

“Нийслэл хотын хүн амын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтралыг бууруулахад нэн чухал асуудал нь шинэ суурьшлын бүсүүдээ хөгжүүлэх юм” гэдгийг Шинэ сэргэлт-Улаанбаатар хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар онцоллоо. Тэрбээр боловсролын чанар, стандартыг хангасан, сургууль цэцэрлэгийг шинээр барьж, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлснээр шинэ суурьшлын бүсүүд амь орно. Энэ оноос дүүрэг бүрд 1200 суудалтай, олон улсын стандартад нийцсэн жишиг сургуулийг шинээр төлөвлөөд байна. Энэхүү бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд багтаан хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын чиглэлээр Та бүхний саналыг хүлээн авч, бүх талаар хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.

Цаашлаад “Хотын 6 дэд төвийг тойрсон хүнсний агуулах болон худалдааны төвийг хөрөнгө оруулагч, хувийн хэвшилтэй хамтран бий болгох, улмаар хотын нягтаршил ихтэй бүсэд байгаа томоохон зах, худалдааны төвийг энэхүү шинээр баригдах төв рүү шилжүүлэх бодлогыг нийслэлээс хэрэгжүүлэхээр судалгаа гаргасан. Иймд энэ төслийг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо дэмжих болно” гэсэн юм

Шинэ сэргэлт-Улаанбаатар хөрөнгө оруулалтын чуулганы индрээс нэлээд Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд онцгой анхаарал хандуулж буй нэгэн онцгой төслийг Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар танилцууллаа. Энэ нь, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн импорт, ашиглалтыг дэмжих асуудал юм.

No description available.

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Өнөөдөр Улаанбатарт 500 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаагаас 49 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Үүний нөлөөгөөр агаар дахь азотын давхар ислийн дундаж агууламж хүлцэх хэмжээнээс даруй 1.2 дахин их болж, агаар орчны бохирдлын эх үүсвэрийн 35 хүртэлх хэмжээг эзэлж байгаа судалгааг мэргэжлийнхэн гаргажээ. Бид 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувиар бууруулахаар зорьж байна. Тиймээс он хуучин, олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортын татварын бодлогод өөрчлөлт оруулна. Онцгой албан татварын тухай хуулиар 2007 оноос эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлсөн боловч бодит байдал дээр шингэрүүлсэн хий болон цахилгаан тэжээлт автомашины импорт өсөөгүй харин хос тэжээлт автомашины хэрэглээ огцом өсөж, өнөөдрийн авто машины түгжрэлийг үүсгэх хүчин зүйлийг бүрдүүлсэн. Иймд бид шингэрүүлсэн хий болон цахилгаан тэжээлт автомашины импорт, ашиглалтыг бүх талаар дэмжинэ” гэлээ. Мөн тэрбээр “Автомашины худалдаа эрхлэгчид энэ тал дээр Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллана гэж итгэж байна. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах нь түгжрэлийн эсрэг авах арга хэмжээний суурь нөхцөл гэж Засгийн газар үзсэн.  Өнөөдөр нийтийн тээвэр нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож буй нийт авто тээврийн хэрэгслийн 0,02 хувийг эзэлж, нийт зорчилтын 20-оод хувийг эзэлж  байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2024 онд багтаан 100 хувьд хүргэж, насжилт ихтэй автобусыг ашиглалтаас гаргахаар ажиллана.  Үүн дээр автобусны гадна болон дулаан зогсоол, иж бүрэн сервис үйлчилгээний байгууламжийг 2 байршилд барихаар бэлтгэж байна. Ингэснээр өнөөдрийн 520 мянган автобусны зорчилт  2024 оноос эхлэн 780 мянга болж өсөх тооцоолол байгаа юм.  

Нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд Та бүхний оролцоо, шийдэл санаачилга чухал байгааг энд онцлон тэмдэглэмээр байна” гэв.

Энэ үеэрээ салбарын сайд нийтийн тээврийн салбар алдагдалгүй ажиллаж, орлогын эх үүсвэр бий болгох тал дээр цаашид анхаарна. Үүнээс гадна салбарын боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, ур чадвар, хариуцлага, үйлчилгээний чанар тал дээр хяналт тавих болон техникийн оношилгоо, засвар үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо нэн шаардлагатай байна гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд  орон нутгийн өмчит 2 компани, хувийн хэвшлийн 16 баазаар дамжуулан иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн өөрийн хөрөнгөөр 415 автобусаар нийтийн тээврийн шинэчлэлийг хийсэн бол 2023-2024 ондоо багтаан Монгол Улсын Засгийн газар  шинэ 810 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийхээр ажиллаж байна. Үүний тодорхой хувийг орон нутгийн өмчит компаниудад хуваарилах ч дийлэнх хувийг нийтийн тээврийн салбарын урсгал зардлыг бууруулах, иргэдэд ая тухтай бөгөөд нарийн цагийн хуваарийн дагуу үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээг бий болгох шаардлага шалгуурыг хангах хувийн хэвшилд хуваарилна.  

Мөн нийтийн тээврийн салбарт төлбөрийн уян хатан системийг бий болгох шаардлага бидэнд тулгарсан.  Учир нь, бага орлоготой улс орны иргэний дундаж цалингийн 0.1 хувь нь нийтийн тээврийн төлбөрт зарцуулагддаг бол манай улсын хувьд 3 дахин бага зардлаар зорчиж байна.

Дан ганц автобус үйлчилгээгээр бид нийтийн тээврийн салбарын хөгжлийг харах нь өрөөсгөл. Иймд олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр судалгаа хийгдсэн, хэрэгжүүлэхэд бэлэн 2 төсөл  бэлэн байна. Энэ чиглэлээр мөн хөрөнгө оруулагчдаас санал хүлээн авч бодлогын болон эдийн засгийн дэмжлэг үзүүлж ажиллана.

No description available.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг эхлүүлээд байна. 2024 онд төсөл хэрэгжиж дуусах ба 4.2 км  дүүжин замын тээвэр бий болсноор Улаанбаатар хотын дэд төвүүдийг хооронд нь холбох ба авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулж эхэлнэ хэмээн тооцоод байгаа. Үүнтэй холбоотой Наадамчдын өргөн чөлөөг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох “Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор – Хар хорин автобусны буудал” чиглэлийн дагуу 2 буудал бий болж бизнесийн таатай орчин бүрдэх тул аж ахуйн нэгжүүд бизнесээ төлөвлөх буй за.

Үүнээс гадна төрөөс дэмжлэг үзүүлэн хөгжүүлэх нь  такси үйлчилгээ юм. Одоогоор өдөр тутмын үйлчилгээнд 228 орчим такси явж байгаа ч 4000 таксины хэрэгцээ шаардлага байна. Мөн эдгээрийн 56 хувь нь 9-өөс дээш насжилттай бөгөөд 2023 онд үйлчилгээнээс хасагдах тоо баримт байна.  Иймд өнөөдрийн байдлаар энэ салбарт маш амжилттай өсөж буй UB cap төсөл болон түүний араас гарч ирэх такси үйлчилгээний шинэ төслийг дэмжиж, стандартыг нутагшуулах тал дээр Засгийн газраас хамтран ажиллана. 

Авто замын түгжрэлийг бууруулахад хүчтэй нөлөөллийн нэг бол иргэдийн амьдралын хэлбэр, соёл юм. Өндөр хөгжилтэй орнуудын хотын дэд бүтэц нь өөрөө иргэдээ амьдралын зөв хэвшилд аваачдаг. Манай хот өнөөдөр тэр зүг рүү алхам алхмаар ойртох ёстой. Одоогоор нийслэл хот 72,3 км дугуйн замтай. Нэмж 55 км дугуйн болон  явган хүний зам, 2,9 км унадаг дугуйн гүүрэн зам барихаар төлөвлөж байгаагаас  2023 онд 3.18 км дугуйн зам, 1.67 км гүүрэн зам байгуулна. Өөрөөр хэлбэл, дугуйн замын дэд бүтцийг төр үе шаттайгаар сайжруулна. Хувийн хэвшил Та бүхэн дугуй, скүүтэр үйлчилгээг нэвтрүүлэх, ая тухыг ханган хөгжүүлэх тал дээр хүч түрэн орж ирээрэй хэмээн  урьж байна.

Харин хэрэглэгчдийн тоо  нэмэгдэх тусам тэдний  аюулгүй байдлын асуудал гарч ирч байгаа учир Үндэсний хороо үүн дээр онцгойлон анхааран ажиллаж байна.

Томоохон хөрөнгө оруулагчдад дуулгах ёстой нэг зүйл бол их багтаамжийн авто зогсоолын төсөл юм. Авто зогсоолоос үүдэн гардаг асуудлуудыг шийдвэрлэж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нь бидний төлөвлөгөөний нэг хэсэг. Нийт 62 байршлыг урьдчилан тодорхойлсноос 2023-2024 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой 15 байршил байна. Эдгээр байршлуудаас 2023 онд нягтаршил ихтэй бүс буюу их тойруу орчмын 2 байршилд 250-500 авто машины багтаамжтай, цахим системд холбогдсон давхар зогсоолыг төсвийн хөрөнгөөр болон төр хувийн хэвшлийн түншлэлийн журмаар байгуулахаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байна. Үлдсэн 13 байршилд авто зогсоолын зориулалтаар төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчдыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулагчдад найрсаг, таатай боломж нөхцөлийг бүрдүүлнэ.

“Зам тээврийн нэгдсэн систем нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд хяналтын дэд систем хоорондын мэдээлэл солилцоог бий болгон тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг үүсгэн, нэгдсэн хяналтыг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд тээврийн хэрэгслийн зорчилтын өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнийг зохицуулах, ухаалаг авто зогсоол, торгууль, цахим төлбөр тооцооны систем нэвтэрч, иргэдийн цаг завыг хэмнэх, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах, зам тээврийн осол, хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх нөхцөл бүрдэх юм. Уг төслийн бүрэлдэхүүн хэсэг болох RFID систем болон тээврийн хэрэгслийн улсын дугаар таних камерыг суурилуулах, засвар үйлчилгээг тогтмол хариуцах, системийн ашиглалтыг хангах зэрэг ажлыг хувийн хэвшил хариуцан ажиллаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж бас бий.

No description available.

Олон улсын туршлагаас үзэхэд авто зогсоолын менежментийг оновчтой хэрэгжүүлэх, төлбөртэй зам, бүсийг бий болгох нь авто замын түгжрэлийг бууруулах аргуудын нэг болж байна. Үүний дагуу авто замын хөдөлгөөний ачаалалтай бүсийг тогтоож, тухайн бүсэд төлбөр ногдуулах, авто зогсоолын менежментийг дэмжих, нийтийн тээврийн сан бий болгох эрх зүйн зохицуулалтыг хийхээр Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлээс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Эцэст нь хэлэхэд, нэгдсэн бодлогогүй хот төлөвлөлт, хууль бус газрын наймааны үр дүнд өнөөдөр авто замын түгжрэл ийм хэмжээнд ирээд байгааг Та бид мэднэ. Гэхдээ түгжрэлийг маргааш, нөгөөдөр, дараа жил нэмж үүсгэхгүй байх, нэгэнт үүссэн түгжрэлийн шалтгааныг бууруулахаар нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр  Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хороо, Нийслэлийн бүх шатны түвшинд хичээнгүйлэн ажиллаж байна. Үр дүн нь ирэх  2024 он гэхэд 50 хувь бууруулахаар зорьж байна.

Монгол улс төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд эдийн засгийн хүнд амаргүй цаг үеийг даван туулж байна. Энэ үед бид юу юунаас илүү хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дэмжих, уян хатан, найрсаг боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн шинэ хөшүүргийг бий болгох замаар энэ саарал үеийн даван туулж нийслэл хотоо, улс эх орноо хөгжүүлнэ.

2023 онд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахуйц төвлөрлийг сааруулах, түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлийн олон олон төслийг амжилттай эхлүүлж үр дүн гаргах болно гэдэг итгэлээр  Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд  үгээ төгсгөе.

Та бүхэнд ажлын амжилтыг хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
Гэрлийн шон, барилгын дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
    14 цаг 6 мин
  • Гэрлийн шон, барилгын дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
    14 цаг 49 мин
  • “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
    16 цаг 34 мин
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
    16 цаг 49 мин
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
    17 цаг 4 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    17 цаг 33 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ
    17 цаг 45 мин
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
    17 цаг 48 мин
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
    18 цаг 8 мин
  • Ноён уулын Дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо
    18 цаг 57 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Завхан аймагт ажиллаж байна
    19 цаг 0 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    19 цаг 7 мин
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
    19 цаг 12 мин
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
    19 цаг 13 мин
  • Г.Занданшатар: Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй
    19 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ
    19 цаг 42 мин
  • Монголчуудын уламжлалт хооллох ухаан: Аль улиралд ямар хүнс хэрэглэх вэ?
    19 цаг 47 мин
  • Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа
    20 цаг 32 мин
  • Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана
    20 цаг 36 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    20 цаг 38 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК