“Эх баригчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг эцэслэн боловсруулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Өнгөрсөн жил Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан танхимаар 50, цахимаар 27 эх баригч оролцсон уулзалт зохион байгуулан санал авсан. Үүний дараа улсын хэмжээнд эх баригчдын анкет судалгааг одоо ажиллаж байгаа 1119 эх баригчийн 708-аас нь аваад байна. Энэ удаагийн санал солилцох уулзалтаар талууд дээрх судалгаа, санал асуулгуудын үр дүнтэй танилцаж, санал, зөвлөмжөө нэгтгэн “Эх баригч мэргэжилтний цогц чадамж”-ийг эцэслэн боловсруулах зорилготой юм. Уулзалтын төгсгөлд чадамжийг тодорхойлох өнөөг хүртэлх үйл явц, анкет судалгааны үр дүнг танилцуулж, оролцогчид бүлгээр ажиллан “Эх баригчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг эцэслэх юм.