"Улаанбаатар-хөрөнгө оруулалт, түншлэлийн форум"-аас онцлох төслийг танилцуулж байна.
Төслийн менежер Б.Хүрэлбаатар, "Манай Пластик центр ХХК 2016 онд үүсгэн байгуулагдсан. Одоо долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид хаягдал гялгар уутыг дахин боловсруулж, хуванцар кольцо, 100 хувь битүүмжит нүхэн жорлонгийн доторлогоо, траншейны таг гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монгол улсын хэмжээнд жилдээ 30 мянган тонн хаягдал гардаг. Нөгөөтэйгүүр 41 мянган нүхэн жорлонгийн асуудал байна.
Долоон жилийн хугацаанд 3 мянган тонн хаягдал гялгар уутыг дахин боловруулж, 2500 айлын жорлонгийн асуудлыг шийдсэн.
Бидэнд тулгардаг нэг асуудал бол түүхий эдийн татан авалт. Хувь хүн болон аж ахуйн нэгжүүд хогоо ангилж хаядаггүйгээс болоод хогийн цэг рүү тэр хэвээр ачигдчихдаг учраас цагаан даваа, улаан чулуут гэх мэт томоохон цэгүүдээс татан авалт хийхэд асуудал үүсдэг. Энэ удаагийн форумд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах гэж ирсэн" гэлээ.
М.ДЭВЭЭЖАРГАЛ
Сэтгэгдэл (2)