"Улаанбаатар-хөрөнгө оруулалт, түншлэлийн форум"-аас онцлох төслийг танилцуулж байна.
“Airee” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал М.Оюунгэрэл хэлэхдээ, "Энэ бол хонины ноосоор хийсэн агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр юм. Цаашид шүүлтүүрийн материал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа.
Саяхан Шарк танк нэвтрүүлэгт орж, 600 сая төгрөгний санхүүжилтийг авч чадсан. Хонины ноос нь утаа болон тоосонцроос гадна үнэр, бохирдол, хорт хавдар үүсгэдэг идэвхтэй органик нэгдлийн хийг ч сайн шүүдгээрээ онцлог. Миний хувьд агаарын бохирдлын эсрэг олон жил ажиллаж байгаа
Түүний эсрэг бүтцийн зүйл хийж явж байгаад, сүүлдээ агаарын бохирдлын эсрэг хэрэглэж болохуйц хямдхан зүйл байхгүйг олж харсан. Цар тахлын үед агаар цэвэршүүлэгч маш их үнэтэй болсон. Ахиад шинэ агаар цэвэршүүлэгч авах мөнгөөр хэн ч шүүлтүүр солихгүй шүү дээ. Манай компанийн зүгээс бүтээгдэхүүнээ ээжүүдэд хямдралтай үнээр худалдаалдаг. Яагаад гэвэл хоёр хүртэлх насанд хүүхдийн уушги бүрэн хөгждөг, тэр хүртэл цэвэр агаараар амьсгалж байж уушгины багтаамж нь сайн байна.
Статистикаас харахад хотод амьдардаг хүүхдийн уушги, хөдөө амьдардаг хүүхдийнхээс багтаамж нь 40 хувиар бага байгаа юм.
Бараг тал нь ажиллагаагүй байна гэсэн үг шүү дээ. Хүүхэдтэй хүмүүсийн хувьд агаар цэвэршүүлэгч зайлшгүй хэрэгцээтэй болчихоод байгаа юм" гэв.
М.ДЭВЭЭЖАРГАЛ
Сэтгэгдэл (3)