Бүх нийтээр тэмдэглэдэг “Үндэсний номын баяр” тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно. “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг билээ. Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилдэг “Үндэсний номын баяр” ийнхүү 33 дахь удаагаа болох юм.
Баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, зохиолч, судлаачид, ном, бүтээл туурвигчид болон уншигч олон гээд номонд дуртай хэн бүхэн оролцож, хоорондоо учран золгодог уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигт “Үндэсний номын баярын өдөр”-ийг тэмдэглэх уриалга гаргасан. 2019 оноос УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярыг ивээлдээ авч, “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалгыг дэвшүүлсэн бол 2021 оны УИХ-ын чуулганаар “Номын баяр”-ын тогтсон өдрүүдийг Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэх, төр засгаас дэмжих, гойд анхаарах үйл ажиллагаа болохыг тунхагласан юм.
Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)