Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүсэж, цасан шуурга шуурсны улмаас 242 тооны адуу, үхэр уруудаж улсын хилд тулжээ. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Х.Тулгабаяр, байлдагч Э.Цэдэнсодном нар дээрх тооны малыг хил давахаас урьдчилан сэргийлж чадсан байна. Ингэснээр ард иргэдэд учирч болох 193 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн бөгөөд шуурганд уруудсан малыг эздэд нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (1)