Тужийн нарсны Байгалийн цогцолборт газрын Ан амьтны тоо толгой, сүргийн бүтэц, тархалтыг тогтоох ажлын хүрээнд Алтанбулаг сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Тэмээн хүзүүний зам, Устай шаамар, Тужийн нарсны ажиглах цамхагт байрлуулсан хяналт шалгалтын камеруудын хэвийн ажиллагааг шалгажээ.
Ингээд зогсохгүй Тужийн нарсан ойн ажиглах цамхгийг тохижуулсан байна. Нарны зайн гэрлүүд суурилуулж, иргэд амрагчдад зориулсан амрах сандлыг ч байршуулжээ. Мөн ажиглах цамхгийн орчны бүсийн хогийг цэвэрлэж, ариутган устгал хийсэн аж.
Орчны бүсийн сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчидтай хамтарсан эргүүл, хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж байгаль хамгаалагчид болон идэвхтэн байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа байнгын хяналт тавин, урин дулааны улирлыг угтан шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.