Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудад түр хугацаагаар хязгаарлалт хийгдэхээр болсон. Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүйг ТЦА-аас мэдээлэв.