Дорнод аймгийн Халх гол сумын нутагт өргөн цар хүрээг хамарсан түймэр болж, хүн малгүй их хохирол амсаж, түйрийн дараа мал, зэрлэг ан амьтан идэш тэжээлийн хомсдолд орж ядарч туйлджээ. Халхгол сумын нутагт хилийн дагуу орших Нөмрөгийн дархан цаазат газар орчимд идэш тэжээлгүй болсон ан амьтдыг авран хамгаалахаар биотехникийн арга хэмжээ авах хүрээнд Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газраас гурван тонн өвсийг зэрлэг амьтдын гол бэлчээр нутгаар тараан байршуулсан байна.
Нөмрөг голын сав нь манай улсын зүүн захаар орших Иххянганы уулсын баруу хойд захын хэсгийн ойт хээр, хээрийн газарзүйн биеэ даасан муж болох үлэмж онцлог нутаг юм. Энд цээнэ,сибирийн агдаргана, ацан цахилдаг, уссури яшил, нягт сонгино, дагуур саран, тэсхэй тэсмэг зэрэг олон зүйлийн ховор ургамал ургаж тоодог, цэн тогоруу, гургуул, ятуу, зэрэг жигүүртэн, уссурийн хандгай, халиу зэрэг нэн ховор амьтад байдаг билээ.