Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар "Эрүүл Монгол хүн" хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй "Цаг гаргая" аян энэ сарын 3-ны өдрөөс эхэлсэн. Уг аян дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдралд цаг гаргая уриатайгаар явагдаж буй бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн спорт хороод төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж буй. Аяны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн спорт хороодын заалууд өглөөний 6:00-8:00 цагийн хооронд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороо "Цаг гаргая" аянд нэгдэж, өглөөний 5:00-8:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлжээ. Тодруулбал, спорт заал, фитнес клуб, нийтийн бүжиг, ширээний теннис, мөсөн талбай зэрэг заал танхимууд үнэ төлбөргүй ажиллаж байгаа аж.
Монгол Улсад байгаа хоёрхон мөсөн талбайн нэг бол Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мөсөн ордон юм. Тэгвэл "Цаг гаргая" аян хүрээнд тус дүүргийн мөсөн ордон 5:00-8:00 цагуудад үнэ төлбөргүй иргэдэд үйлчилж эхэлжээ.