Суданы нийслэл Хартум хотод зэвсэгт хүчин болон хагас цэрэгжсэн Шуурхай туслах хүчний хоорондын тулаан өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн билээ. Судан Улсын Хартум хотод байсан Монгол Улсын 2 иргэн өчигдөр орой /2023.04.25/ Улаанбаатарын цагаар 21:00 цагийн үед аюулгүй байршилд буюу Порт Суданд очсон байна.
Тус хотод манай улсын иргэд байсан бөгөөд энэ талаар гадаад харилцааны яамнаас өчигдөр "Хартум хотод байсан 2 иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 цаг (Улаанбаатарын цагаар 15:00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явсан. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байна. Иргэд Порт Судан хотод очсоны дараа эргэн мэдээлэх болно" гэсэн юм.
Л.Сайнаа