2023 оны Хаврын мод тарих үндэсний өдрийн албан ёсны нээлтийн өдөр БОАЖЯ-ны 50 гаруй албан хаагч гэр бүлийн хамтаар хуваарьт газраа 1000 орчим мод шинээр тарьж, өнгөрсөн жил тарьсан модоо усаллаа.
Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст мод тарих аян 05 дугаар сарын 19 хүртэл өдөр бүр 11-16 цагийн хооронд үргэлжилнэ.
Энэ жилийн хаврын мод тарих ажлыг нийслэлийн 6 байршилд зохион байгуулна. Байршил тус бүрд ойн Ойн инженер, мэргэжилтнүүд хуваарилагдан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Та бүхэн эдгээр өдрүүдэд гэр бүлээрээ заасан байршлуудаас сонгож мод тарих боломжтой бөгөөд тарьсан модныхоо бодит зураг, байршлыг www.terbummod.mn сайт болон #ТэрбумМод аппликейшнд бүртгүүлж мод тооллогод хамрагдаарай.