Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Уран асуудлатай холбоотой иргэний мэдэх эрхийг хангах, эргэлзээг тайлах багц шийдвэр Засгийн газар гаргалаа.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа цөмийн эрчим хүчийг дэмжиж, хүлэмжийн хий бууруулах, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй томоохон алхам болсон гэж дэмжиж буй иргэд ч байна. Мэдээлэл дутмагаас болж шүүмжилж байгаа иргэд ч байна. Мөн байгаль орчны чиглэлээр буюу агаар, ус, хөрс, малын эрүүл мэндийн чиглэлээр санаа зовж, үүнд иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд байгааг онцлон хэлэх ёстой" гэв.