Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод эргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар олон улсын дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүн бүр хамгаалагдах ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын харуул хамгаалалтад онцгой анхаарч ажиллах, мөн Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд хуулийн хамгаалалтад амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдлэхэд зохих арга хэмжээг авч ажиллахыг даалгалаа" гэв.