Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол болж байна. Энэ үеэр нэр дэвшигч С.Магнайсүрэн гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Төрийн байгууллагуудыг аж ахуйн ажлаас салгамаар байна гэдэг дээр санал нэг байгаа. БНХАУ-д аудитын тайланг хиймэл оюун ухаан ашиглан хийдэг болсон байна. Иймд бид мөн энэ чиглэлд анхаарч, технологийг ажилдаа нэвтрүүлэхийг зорино" гэв.