Цэргийн төв эмнэлгээс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Ливан улсад үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангажээ. Эл түүхэн үйл явдлын гэрч болж энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмч, сувилагч нартаа Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн болон ЗХЖШ-ын удирдлагын төлөөллүүд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Ливан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNIFIL энхийг сахиулах ажиллагаанд урьд өмнө нь цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагүй юм.