Цайз захын ойролцоо гэр хороолол дунд орших 148 дугаар сургуульд “Парламентын боловсрол”-ын анхны клуб мэндэлжээ. Улсын Их Хурлын Тамгынгазраас хоёр жилийн өмнө “Парламентын боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд, 102 сургагч багшбэлтгэсний нэг нь Г.Баярмаа юм. Г.Баярмаа багш сургалтаар олж авсан мэдлэг мэдээллээ хүүхдүүддээ түгээж, дунд сургууль дээрх анхны “Парламентын боловсрол” клубын түүх эхэлжээ.
Захирал О.Мөнх-Эрдэнэ “Завсарлагаанаар манай хүүхдүүд микээ бариад, эрх үүргээ асууж намайг ч хааяа балмагдуулдаг юм” хэмээн хуучилсан.
Жилийн турш идэвхитэй ажилласан клубынхнытухай сонссон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний захиралЛ.Өлзийсайхан 148 дугаар сургуулийг зорин ирсэн юм. Учир нь Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл “Парламентын боловсрол” хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг байна.
Энэ өдрийн од “Парламентын боловсрол” клубыг санаачлагч Г.Баярмаа багш байлаа. Хүндэт зочид нь түүнийг зөндөө магтсан.
Г.Баярмаа: Хөдөөгийн хүүхдүүд ч бас “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдах боломжтой бол зүгээр
148 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Баярмаатай ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулаач, “Парламентын боловсрол” клуб яаж байгуулав?
-Энэ сургууль ашиглалтад орсон үеэс ажилласан, гурван жил гаруй багшилж байна. Үндсэн мэргэжил улс төрч судлаач, Удирдахуйн ухааны магистр. Өнгөрсөн зун “Парламентын боловсрол”хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх зар хараад, материалаа илгээж, тэнцсэн юм. Сургагчаар бэлтгэгдсэн 102 багшийн нэг болж, чадах чинээгээрээ өөрийгөө хөгжүүлээд, сертификат авсан. Хэдэн хүүхдүүдээ идэвхижүүлэх зорилгоор клубынхээ санааг гаргаад, хүүхдүүдээ сонгож авсан юм. Оръё гэсэн хүүхдүүдийг бүгдийг авч чадаагүй. Хүүхдийн тоог 10-15 байлгахаар зорьсон. Сүүлдээ орохыг хүссэн хүүхдүүд нэмэгдсээр 20 болгосон. Нийгмийн ухааны чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх зорилготой хүүхдүүдийнхээ идэвхийг харж байгаад авсан юм. Дунд болон төгсөх ангиас хүүхдүүд аваагүй. Ахлах ангийн сурагчдыг авсан.
-Хүүхдүүддээ ямар сургалт ордог вэ?
-Бид долоо хоногт нэг удаа, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн 15-17 насныханд зориулсан гарын авлагын дагуу хичээллэдэг. “Үндсэн хууль гэж юу вэ” гэдгээс эхлээд “Сонгууль гэж юу вэ” гээд дуусдаг. Нөлөөллийн ажил бас хийсэн. Сурагчийн болон багшийн гарын авлага тусдаа бий. Анги танхим хүрэлцээ муутай. Гол нь хүүхдүүд маань идэвхтэй.
Хүүхдүүд маань идэвхтэй хэрнээ өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тааруу байсан. Түүнд нь анхаарч,илтгэх урлагийн хичээл түлхүү орсон. Клуб дотроо илтгэл тавиулж, ярих чадварт нь анхаарсан. Сурагчийн эрх гэж юу вэ, эрхээ мэдэх үү, сургуулийн дүрэм мэдэх үү гээд асуулт хариултын тэмцээн ч зохион байгуулсан.
-Цаашдаа энэ хөтөлбөр ямар байгаасай гэж хүсч байна?
-Хүүхдүүдийг бидний өдөр тутмын амьдралын дүрэм болсон хууль хэрхэн бүтдэг талаар өргөн мэдлэгтэй, оролцоотой иргэн болгож төлөвшүүлэх зорилго нь таалагдсан. Сурагчийн гарын авлага илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар хийгдсэн. Тэр гарын авлагаа барьсан. Хөдөө орон нутгийн хүүхдүүд ч бас “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдах боломжтой байвал зүгээр юм болов уу гэв.
Л.Өлзийсайхан “Яг та нар шиг…”
Сургуулийг зорин ирсэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан хүүхдүүдэд хөтөлбөрөө танилцуулахдаа “Яг та нар шиг ...” хэмээн онцолсон.
-“Парламентын боловсрол” хөтөлбөр маань 2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд нээлтээ хийсэн. Энэ жилийн онцлох сургууль, багш, хүүхдүүдтэйуулзаж байгаадаа баяртай байна.
“Парламентын боловсрол” хөтөлбөр яг та нар шигидэвхитэй хамт олныг бий болгохыг зорьж байгаа. Сурч мэдэх, өсөж дэвжих хүсэл эрмэлзэлтэй өсвөрүеийнхнийг дэмжих зорилготой. Бидний алсын хараа, мөрөөдөл ерөөсөө л өнөөдрийн та нар. Та бүгдөөрсдийн санаачилгаар “Парламентын боловсрол” клуб байгуулж, сайн дураараа хамрагдан, бүтэнхичээлийн жилийн турш энэ хөтөлбөрийн агуулга, үзэл санааг ойлгож, анги хамт олон, найз нөхөд,сургууль, гэр бүлийнхээ хүрээнд нөлөөллийн ажилхийсэн гэсэн сайхан мэдээг сонсоод, та бүхнийгзорин ирлээ. УИХ-ын Тамгын газрын ах, эгч нар ньдэмжих ёстой юм байна гээд зохиолч, сэтгүүлчР.Эмүжинтэй хамт “Үндсэн үлгэр” номоо бас бариад ирлээ.
Танай клуб “Парламентын боловсрол” хөтөлбөрийн“амин сүнс” болох идэвхитэй оролцооны бодитжишээ мөн. Иргэдийн оролцоо хэдий чинээ идэвхтэй, өргөн хүрээтэй, зөв байна ардчилал амьдхөдөлгөөнтэй байх гол хүч болно. Судлаачид парламентын боловсрол олгох нь иргэдийг ялангуяа хүүхэд, залуучуудыг парламентын үйл ажиллагаандмэдлэгтэйгээр оролцох боломж бүрдүүлдэг гэж үздэг.
Нээлттэй, харилцах боломжтой парламент ньиргэдийг парламентын үйл ажиллагааны талаармэдээллээр хангах, ардчиллын үйл явцад татаноролцуулах гол хөшүүрэг байдаг.
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн зорилгохууль тогтоох үйл ажиллагаанд мэдээлэлтэйгээридэвхитэй оролцдог хариуцлагатай иргэдийгбэлтгэхэд чиглэдэг.
Бид хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчдад зориулсан гарын авлага гаргасан. Үндсэн хууль, хүний эрх, ардчилал, парламент, хууль батлах үйл явц, түүнд иргэд хэрхэн оролцох талаарх гол ойлголтыг хүүхдүүд та бүхэн ойлгоход энгийн, хялбар байдлаар бичсэн. Олон талаас нь судалж, бодож байж зурсан агуулга сайтай зураг, дүрслэлүүд ихтэй. Уншихад нойр хүргэхээргүй байхаар бодолцсон.
“Парламентын боловсрол” хөтөлбөр маань “Өсвөрийн парламент”, сургагч багш нарын сургалт, парламентын мэргэлцээн, төрийн ордонтойтанилцуулах хөтөлбөр гэсэн дэд хэсгүүдтэй. Та бүхнийг ирэх намар эхлүүлэх Төрийн ордонтой танилцах шинэ хөтөлбөртөө урьж байна. Бидхөтөлбөрийн агуулгаа тасралтгүй сайжруулж, баяжуулах болно” гэлээ.
Төгсгөлд нь Үндсэн хуулиар амилсан “Үндсэн үлгэр” номоо танилцуулав. “Үндсэн хуульд суурилж бусадбүх хууль эх сурвалж авдаг. Монгол хүүхдүүд үлгэр,зүйр цэцэн үгээр хүмүүждэг уламжлалтай. Хүүхдүүдмаань Үндсэн хуулийн мэдлэгтэй идэвхитэй иргэдболоосой хэмээн “Үндсэн үлгэр”-ийг санаачилсан. Тусгаар улс Үндсэн хуультай байдаг. Бүрэн эрхэтУлсын иргэд Үндсэн хуулиа мэдэх учиртай. “Үндсэнүлгэр”-ээ уншаарай хэмээн Л.Өлзийсайхан хүүхдүүдэд захисан.
Р.Эмүжин “Үндсэн үлгэр”-ийг бичихийнтулд Үндсэн хуулиа нэг бүрчлэн уншсан
Энэ өдөр сургуулийг зорин ирсэн хүндэт зочдын нэг “Үндсэн үлгэр” номын зохиогч, сэтгүүлч Р.Эмүжинярихдаа “Баянзүрх дүүргийн алслагдсан хэсэгт 148 дугаар сургууль дээр бяцхан парламент байдгийгөнөөдөр олж мэдлээ. “Үндсэн үлгэр”-ийг бичихийнтулд Үндсэн хуулиа нэг бүрчлэн уншсан. Өмнө ньҮндсэн хууль уншиж байсан. Гэхдээ би гэнэн байсанюм билээ. Иргэний 18 эрхийг онцолж уншаагүй юм билээ. Тийм учраас иргэний 18 эрх, таван үүргийг“Үндсэн үлгэр”-тээ багтаасан. Умард, Батхаан хоёрхүү маань “Үндсэн үлгэр”-ийн зургийг зурсан.
Г.Баярмаа багш маань илтгэх, мэтгэлцэх урлагтсуралцах талаар ярилаа. Илтгэх ба мэтгэлцэх. Бидхамгийн эхний шатыг нь мартчихаад байна. Тэр ньунших. Уншаагүй хүн өөрөөс нь илүү их уншсанхүнтэй хэрхэн мэтгэлцэх билээ. Уншаагүй хүн өөрөөснь илүү мэдлэг боловсролтой хүний өмнө яаж илтгэлтавих вэ. Нэг удаа уншаад ойлгоогүй байж болно. Хоёр, гурав дахь удаагаа унш. Уншиж олж авсанмэдлэг мэдээлэл чинь мэтгэлцээний замд, илтгэлийниндэрт хүргэх болно” хэмээн зөвлөв.
Зохиолчийн хэлсэн шиг бяцхан идэвхитэй уншигч танхимд тодров.
“Үндсэн үлгэр” ном бүхий бэлэг авмагцаа чихэр,шоколаднаас өмнө ном шүүрч аваад, чанга дуугаар үсэглэн уншиж буй бяцхан хүүг бүгд л өхөөрдсөн.
Б.Өсөхбаяр Төрийн ордонд орж үзсэнмаань онцгой сэтгэгдэл үлдээсэн
“Парламентын боловсрол” клубын хүүхдүүдтэй яриа өрнүүлэв.
Б.Өсөхбаяр 148 дугаар сургуулийн 11 дүгээр ангидсуралцдаг. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдсан. Биулс төр хууль судлах дуртай гэж өөрийгөө танилцуулсан.
-Энэ хөтөлбөрт хамрагдаад юу сурав?
-Иргэний эрх үүрэг, Үндсэн хууль, парламентынталаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Энэхөтөлбөрт хамрагдаад Төрийн ордонд орж үзсэнмаань онцгой сэтгэгдэл үлдээсэн. УИХ-ын танхимыгнэлээд том байх гэж төсөөлсөн ч бодсоноос жижигсанагдсан. УИХ-ын гишүүд ажилдаа ирдэггүй, хуульбатлахад оролцдоггүй тохиолдол байдаггэхээр гайхсан. Би лав гишүүн байсан бол тийм гоётанхимд өдөр болгон суугаад, ажиллах байсан даа.
Гэр хорооллын гудамжуудад гэрэлтүүлэг нэмээдөгвөл гоё. Сургуульдаа холоос уулан дээрээс ирдэгхүүхдүүд бас байдаг гэж Б.Өсөхбаяр хүү ярьсан юм.
О.Номин-Эрдэнэ: Гэр хорооллын сургууль гэхээр зарим хүүхэд гадуурхаад байдаг шиг санагддаг
О.Номин-Эрдэнэ 148 дугаар сургуулийн 11 “А”ангийн сурагч.
-Яагаад Парламентын боловсрол” клубт нэгдэх болов?
-Манай ангийн багш санаачилсан болохоор клубтхамгийн түрүүнд орсон. Манай сургуулийн клубүүд нийгэм тал руугаа идэвхитэй байдаг. Клубт хамрагдаагүй байсан болохоор хөтөлбөр энэ тэрийг нь хараад надад таалагдсан. Парламентын талаар мэдлэгтэй болох нь хэрэгтэй юм шиг санагдсан.
-Өнгөрсөн хугацаанд юу сурав?
-Хичээл болгоноосоо юм сурч авсан. Нийгмийн хичээл дээр дурдаад өнгөрч байгаа юмыг “Парламентын боловсрол” клуб дээрээ бид гүнзгийрүүлж үздэг гэсэн үг. Хүний эрх, эрх зүй, парламент, сонгуулийн тогтолцоо гээд хичээл бүр таалагдсан.
-Хүн ямар эрхтэй вэ?
-Хүн амьдрах эрхтэй, суралцах эрхтэй, хамгаалуулах эрхтэй.
-Клубт хамрагдаад хамгийн сэтгэлд хоногшсон ямар үйл явдал болсон бэ?
-Бид хэд өвөл парламентын ордонтой танилцсан нь дурсамжтай байсан. “Парламентын боловсрол” гэсэн футболкоо өмсөөд явахад гоё байлаа. Бас клуб дотроо илтгэл тавьж үзсэн. Миний анхны илтгэл байсан.
-Та бүхний амьдарч байгаа орчинд ямар асуудал тулгардаг вэ?
-Манай сургууль гэр хороололд байдаг гэдгээрээ онцлогтой. Гэр хорооллын сургууль гэхээр зарим хүүхэд гадуурхаад байдаг шиг санагддаг. Уг нь бол манай сургуулийн хүүхдүүд бусад сургуулийн хүүхдүүдтэй адилхан хөтөлбөрөөр явж байхад гадуурхах үйл явц ажиглагддаг. Гэхдээ тэрийг за яах вэ гээд үл тооход гадаад тохижилт сайн хиймээр санагддаг. Гэр хорооллын сургууль болохоор орой хичээл тараад явж байхад золбин нохой, харанхуй гудамж, согтуу ах нар хэцүү байдаг. Тэр тал дээр жаахан анхаарвал болох байхаа.
-Хотын төв, гэр хорооллын сургуулийн ялгаатай байдлыг бууруулахын тулд юу хийвэл зүгээр гэж боддог вэ?
-Манай сургуульд багшийн хүрэлцээ муу байдаг. Бараг улирал болгонд багш ажилд авна гэдэг. Багш нарыг сайжруулаад илүү олон багштай бол сайн байна.
-Интернэт хэрэглээ ямар байдаг вэ?
-Манайх шинэ сургууль болохоор лаборатори байхгүй. Мэдээлэл зүйн танхим ганцхан болохоор хааяа хоцорчих гээд байдаг. Техник тоног төхөөрөмж дутагдалтай санагддаг гэв.
Уулзалтын төгсгөлд захирлын өрөөнд цөөн хором өрнөсөн эмэгтэйчүүдийн дотно ярианы үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Бибагш хүн учраас (МУИС-ийн Хууль зүйн сургуульдолон жил багшилсан) парламентын боловсрол олгох хөтөлбөр бий болгох санаа толгойд олон жил явсан. Нэг жилийн турш багш, сурагчид санаачилгаараа ингэж идэвхтэй ажилласанд маш их баярласан, заавал зорьж ирэх ёстой юм байна гэж бодогдсон” хэмээн хуучилж байна лээ.
Б.Эгшиглэн