Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд
09:30 цагт Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2023” олон улсын сургууль нээгдэнэ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцоно. "Хааны эрэлд-2023"-д Турк улс анх удаа оролцож байна.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь намуудын бүлэг болон ажлын хэсгүүд хуралдана.
14:00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.
СТӨ-нд
10:30 цагт МУИС-ийн 78 дахь удаагийн “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
Хүний эрхийн Үндэсний комиссын хурлын зааланд
11:45 цагт ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр гарч буй Ц.Амгаланбаатартай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал болно.
Боловсролын үнэлгээний төвд
12:00 цагт "Элсэлтийн Ерөнхий шалгалтын үр дүн" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
“Твин Тауэр”-т
12:00 цагт “The Majesty лэйблээс олон улсын “Интро электроник” хөгжмийн наадам болох талаар мэдээлнэ.
Баянхонгорт
Монголын Хүүхдийн спортын долдугаар наадам болж байна.
UG Arena -д
Ахмадуудын ширээний теннисийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ.
- “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын ээлжит үзэсгэлэнгийн шилдэг ААН-үүдийг шалгаруулсан талаар мэдээлнэ.