Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт 1818 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1224, гэмт хэргийн шинжтэй 83 дуудлага, мэдээлэл байна. Шуурхай илрүүлсэн 53, нөхөн илрүүлсэн 13, хүний биед халдах 28 хэргийг илрүүлэн шалгаж байна. Мөн хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 56, хулгайлах 31, эрүүлжүүлсэн 65, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 дуудлага иржээ.