Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-ийн байранд
11:00 цагт энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг ШЕЗ-өөс танилцуулна. Мөн шүүхээр шийдвэрлэгдсэн болон шүүхийн шатанд байгаа авлига, албан тушаалын "нүүрсний" гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өгнө.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд
Капитал банканд байршиж байсан Нийгмийн Даатгалын Сангийн хөрөнгийг эргэн төлүүлэхтэй холбоотой Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болно.