УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Б.Бейсен долдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нартай хамтран өвчтөнд хагалгаа хийсэн нь амжилттай болжээ.
Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Б.Бейсен цахим хуудаснаа, “Их ажлынхаа хажуугаар мэс заслын багийнхантайгаа өвчтөнд хагалгаа амжилттай хийлээ. Эрдэнэт хүний амийг авраад гарч ирэх ямар сайхан гээч. Аав, ээж, ах дүү, хань ижилтэйгээ элэг бүтэн үлдсэн хүмүүсийн талархлын нулимс, сэтгэлийн үг алжаал ядаргааг арилгах эрч хүчийг өгдөг” гэж бичжээ. Тэрбээр Хүний Гавьяат Эмч юм.
Сэтгэгдэл (1)