Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улиастай балгас чиглэлийн улс хоорондын зорчигч тээвэрлэлт эхэллээ. Дээрх чиглэлийн улс хоорондын зорчигчийн тогтмол тээврийн үйлчилгээг маргаашаас эхлүүлэх юм байна. Сү.Эрдэнэцагаан-Сү.Бичигт боомт чиглэлийн автозамын нөхцөл байдал сайжрах хүртэл тухайн чиглэлийн үйлчилгээг "Сү.Бичигт боомт-ӨМӨЗО.Улиастай балгас" хооронд богино эргэлтээр гүйцэтгэх аж.