Улсын Онцгой Комиссоос үерийн гамшгийн талаарх мэдээлэл өглөө.
Үерийн улмаас учирсан хохирлыг нэгтгэвэл, 21 аймгийн хэмжээнд 520 гэр, 269 байшин, 197 барилга байгууламж, 66 автомашин өртөж, 4,000 гаруй тоо толгой мал хорогджээ.
Мөн олон улсын болон улсын шинж чанартай авто зам дээр нийт 25 удаагийн эвдрэл гэмтэл гарсан. Түүнчлэн ААН, байгууллагын болон иргэний тариалангийн талбайд хохирол учирчээ.
Улаанбаатарт үерийн эрсдэлтэй бүсэд 3 мянга гаруй өрх амьдарч байна. Эдгээр өрхөд 3,500 орчим мэдэгдлийг хүргүүлсэн байна.