Өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлэг байгуулагдсаны 102 жилийн ой тохиож байна.
Анх 1921 оны 8 дугаар сарын 15-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны халуун фронтод шархадсан нөхдөө эмчлэх, анагаах үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн түүхтэй.
Энх цагт ч хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн сацуу хилийн чанадад цэргийн хээрийн II шатны эмнэлгийг дэлгэн хэдэн мянган нутгийн иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан цагаан нөмрөгтэй баатрууд билээ.
Цэргийн төв эмнэлгийн цагийн цагт гүйцэтгэж ирсэн үүргийг төр, засгаас өндрөөр үнэлж 1955 онд “Алтан гадас" одон, 2017 онд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ.