Монголын ноолуурын зах зээлд томоохон байр суурь эзлэгч “ГОВЬ” ХК анхны ноолууран гутлаа гаргаж, хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ. Олон улсад монгол ноолуурын чансааг таниулж, дэлхийн хэрэглэгчдийн дунд ноолуурын чанар эрчтэй тархаж буй энэ цагт ГОВЬ компани дахин нэг шинэ бүтээл урлаж, нийтэд танилцууллаа.
Ингэснээр ноолууран бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, бүх төрлийн хувцас эдлэл хийх боломжтойг харуулж чадлаа. Монголчууд эсгийгээр гутал хийж өмсдөг энэ уламжлалыг ноолуур болгон өөрчилсөн нь тэд бусдаас түрүүлж сэтгэснийг илтгэнэ.
Шинэ бүтээгдэхүүнийхээ кампанит ажлыг "Better for feet, Better for nature" буюу "Хөлд таатай байгальд ээлтэй сонголт гэх консепттой гаргахыг зорьсон" хэмээн тус компанийн бүтээлч сэтгэлгээтэй залуус онцолж байсан юм. Мөн “cashmere sneakers” нь агаарын солилцоог бүрэн хангадгаараа давуу талтай бөгөөд "амьсгалдаг гутал" ч гэж тодорхойлж болох аж.
Түүнчлэн уг бүтээгдэхүүн нь эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийнхэнд тохиромжтой. Амьдралын алхам бүрд зохицох сонголт байж чадна хэмээн ГОВЬ-ийн дизайны хамт олон тодотгожээ.
ГОВЬ-ийн “Cashmere Sneakers”-ийн давуу талууд:
- Ноолууран гуталд зориулж агаарын солилцоог бүрэн хангадаг шинэ драпыг урласан.
- Ул нь “Green eva” буюу байгальд ээлтэй резин болон чихрийн нишингийг агуулж, үдээсийг 100% хөвөн даавуун материалаар урласан.
- Түүнчлэн байгальд хор хөнөөл учруулахгүй байх үүднээс үдээсний нүдийг хатгамлаар шийдсэн.
- “Cashmere Sneakers”-ийн дотор улавч нь нуураас дахин боловсруулсан 15%-н замгийг агуулсан эко материалаар хийгдсэн. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах төдийгүй чийг шингээх давуу талтай.
Баглаа боодлын хувьд 100% органик даавуун гутлын уут болон дахин боловсруулсан цаасыг ашиглажээ. ГОВЬ ХК “Cashmere sneakers”-ээ энэ оны наймдугаар сарын 23-ны өдөр олон улсын зах зээлд танилцуулна.
Гэрэл зургийг Д.Занданбат