Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МОНГОЛ ӨВ: Байгалийн чимээг багцалсан ХӨӨМИЙН УРЛАГ

2023-8-24
0
ЖИРГЭХ

Эрт үеэс өнөөг хүртэл уламжилж ирсэн хосгүй нандин өв соёл, ёс уламжлалын талаар бэлтгэн хүргэдэг МОНГОЛ ӨВ булангийн энэ удаагийн дугаарт соёлын биет бус өв болох хөөмийн урлагийг онцоллоо.


Хөөмий бол уул болон ойн цуурай, хүрхрээ, усны боргио, чонын улилт, бугын урам, байгалийн чимээ, амьтны дуу авиаг дуурайснаас үүсэлтэй гэж үздэг. Энэ сурах барил нь эрт үеэс монголчууд байгалийн дуу чимээг даган сонсож сурсны нэгэн баримт, язгуур урлагийн төрөл болохын нотолгоо юм.  2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д албан ёсоор бүртгэгдсэн билээ.

Хөөмий нь “тагнайн уг” гэсэн утгатай. Нэг хүн дан хоолойгоороо зориудаар олон давхар эгшиг зэрэгцүүлэн дуурьсгах дуу хоолойн техник буюу тухайн хүний ам, хамрын амьсгалаар авсан хийг өгүүлэх эрхтний оролцоотойгоор цээжний хөндийн амьсгалаар хөөрөгдөн цохилт, доргио үүсгэн цуурайтуулж ая, хөг, эгшиг үүсгэн хөгжимдөх урлаг юм. 

 

ҮҮСЭЛ ГАРЛЫН ТУХАЙД

Алтайн нурууны эргэн тойрны бүс нутагт амьдардаг Монгол, Түрэг угсаатны дунд аман хэлбэрээр эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн хөөмий нь зөвхөн Монголд төдийгүй ОХУ-ын Алтай, Хакас, Тувагийн Бүгд Найрамдах Улсууд болон БНХАУ-ын Шинжааны хойд хэсэг, Өвөр Монголд тархсан байна. Хөөмийг яг хэзээ үүссэнийг хараахан тогтоогоогүй бөгөөд тодорхойлоход ч бэрх. Гэвч Хүннүгийн үед хөөмийн урлаг байсан гэх мэдээлэл бий. Энэ талаар хөөмийн ухаанаар мэргэшиж, судалгаа хийсэн МУИС-ийн Урлаг судлалын хөтөлбөрийн багш, доктор, дэд профессор Л.Хэрлэн “Зарим эх сурвалжид энэ урлагийг Монгол, Өвөрмонгол зэрэг олон ястан, үндэстнээс үүсэлтэй гэдэг. Гэхдээ үүнийг би Монгол туургатны өв их соёл гэж үздэг.

Судлаад үзэхэд хөөмий нь нүүдэлчин малчдын өв юм. Ялангуяа малтай харилцах ухаанаас үүссэн гэж хэлж болно. Буга, бух хүртэл хөөмийлдөг.

Бухын доороос унжсан хэсэгхэн арьсыг хөөмий гэдэг юм билээ. Үүнээс гадна мал ахуйтай харилцах энэхүү зан үйл нь цэвэр нүүдэлчдэд л байдгаараа онцлог. Олон эх сурвалжаас судлахад Герман, Англи, Франц гээд суурин ард түмний дунд өвөрмөц авиа гаргах нь  хөөмий гэдэг нэрээр бус өөр нэршлээр тайлбарласан баримтуудтай таарч, уншиж байлаа. Харин миний судалгаагаар хөөмий нь Хүннүчүүдээс эхтэй. Учир нь Хүннүчүүдийн дунд цуурын дуу гэж байж. Тэр нь Хүннүгийн цэргүүд цагаан хэрэмний ойролцоо очоод сонин авиа гаргаж  харилцаж байсан тухай Хятадын хоёр жанжин хоорондоо сонин болгон ярьж, захиа бичилцэж байсан баримт олдсон. Мөн Монголчууд бод малтай харилцахдаа тэдэнтэй адилхан дуу авиа гаргаж, урин дууддаг байсан гэх баримт бичиг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг” гэжээ. 

ХӨӨМИЙЛӨХ АРГА, ТЕХНИКИЙН ТУХАЙД,

Шилжилтийн насанд хоолойн өнгө тогтоогүй байдаг тул 15 наснаас доош насанд сураад хэрэггүй.  Харин хоолойн өнгө төлөвшчихсөн үед хэдийд ч сурч болно. Хоолойгоо хайрлаж чадвал 70, 80 насыг зооглосон ч хөөмийн урлагаараа явж болно. Жишээлбэл, Монголын бахархал болсон Г.Норовбанзад гуай 80 нас дөхсөн ч уртын дуугаа эгшиглүүлээд л явж байсан шүү дээ гэж Хөсөгтөн хамтлагийн ахлагч Д.Ариунболд ярьсан байдаг.

Хөөмийг дуугаргахад ялгаран гарах давхац хөгөнд, үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэр эгшиг болон түүний дээгүүр исгэрэх нарийн ая гэсэн ерөнхий хоёр эгшиг давамгайлахаас гадна  тэдгээрээс үүсэн гарах цуурай өнгөнүүд сонсогддог. Тэрхүү нарийн аяыг бүрдүүлэгч эгшгүүд нь багалзуур болон өрц, цоройны зэрэгцээ шахалтаас үүдэн дэвсгэр эгшгээсээ үүсэн гардаг ба хөөмийч хэл, уруулаа хөдөлгөх замаар хөөмийний ая эгшгийг тохируулдаг. Хоолой шахах болон ая тохируулах арга барилуудаас шалтгаалж, хөөмийлөх олон төрөл бий болсон ба тэдгээрийг хувь хүний хоолойн өнгө,  тембрийн онцлогоор нь ялган таньж болдог. Хөөмийн олон арга барил нь хархираа хөөмий, исгэрээ хөөмий гэсэн хоёр үндсэн хэв маягт хуваагдана. 

Хөөмий нь дуулах урлагтай ойролцоо. Гэвч дуучин хүн хоолойгоо онгойлгож урагшаа авиа гаргадаг бол хөөмийд эсрэгээрээ байдаг. Хоолойгоо шахаж байж нарийн шахаан дундаас гарсан тэр торгон эгшиг хүнд яаж хүрдэг вэ гэдгээрээ ялгаатай аж.

Хархираа хөөмий: Хархираа хөөмийг эгшиглүүлэхдээ хөөмийч гүнзгий амьсгаа аваад, шахмал хоолойнд суурилсан дэвсгэр эгшиг гаргахдаа багалзуур, хэвлий, өрцний зэрэгцсэн шахалт хийх замаар үндсэн хөгөөс нэг октав доогуур гүн эгшиг гаргадаг. Хархираа хийхэд дууны хөвчнөөс гадна  дууны хуурамч хөвч чичиргээнд ордог тул  маш гүн, аргил хөг эгшиг ялгардаг ба хөөмийч үүн дээр нарийн ая үүсгэн хөөмийлдэг.

Исгэрээ хөөмий: Исгэрээ хөөмийг эгшиглүүлэхдээ хөөмийч гүнзгий амьсгаа аваад, шахмал хоолойнд суурилсан дэвсгэр эгшиг гаргахдаа  багалзуур, хэвлий, өрцний зэрэгцсэн шахалт хийх замаар үндсэн эгшгээс нэг буюу хэдэн октав дээгүүр дуугарах нарийн исгэрээ хөгийг гаргадаг.

Ийнхүү дэвсгэр эгшиг дээгүүр хангинасан маш тод, нарийн эгшиг дуурьсдаг. Исгэрээ хөөмийг Нарийн хөөмий, Уянгын хөөмий, Алтайн шингэн хөөмий зэргээр бас нэрлэдэг билээ.

Хархираа, исгэрээ хөөмийн аль алиныг хийх үед дэвсгэр эгшгийн дээгүүр эгшиглэх нарийн ая гаргах арга, явц нь ижил байдаг. Эгшгийн аяыг амны хөндийгөөр тохируулах ба ингэхдээ амаа нээж, хаах буюу хэлнийхээ үзүүрийг тагнайд тулгасан чигээр урагш хойш хөдөлгөх, эсвэл хэлээ үүдэн шүдний доод хэсэгт байрлуулаад, хэлнийхээ төв хэсгийг урагш хойш хөдөлгөх зэрэг аргыг ашигладаг. 

Хөөмийлэх арга барилд мөн хоолойн тембрийг баяжуулах болон чимэглэх чанартай хэд хэдэн техник байдаг ба тэдгээрийг хооронд нь хослуулан хэрэглэж болдог. Ийм 20 гаруй арга барил байдгаас заримыг нь дурдвал, багалзуурын хөөмий, цуурай хөөмий, хамрын хөөмий, дангилдах хөөмий зэрэг байна. Үүнээс гадна, хөөмийчид шахаа хоолойгоор магтаал магтдаг нь хөөмийлэх суурь болдог тэрхүү багалзуурын шахалттай төстэй аргыг хэрэглэж буй явдал юм.

Монгол орны баруун аймгуудаар тархан уламжлагдаж ирсэн хөөмий нь 1950-иад оноос эхлэн нүүдэлчин ахуйгаас дэвшиж тайзан дээр, дуу, дүрс бичлэгээр цацагдаж эхэлсэн бөгөөд анх Ховд аймгийн Чандмань суманд ийнхүү орчин үежүүлэх эхлэл тавигдсан гэж үздэг. Улмаар 1960-аад оноос гадаад орнуудад хийх тоглолтод оролцох болж, социализмын үеийн соёлын бодлогын нөлөөгөөр Монгол үндэсний хөгжмийн нэгэн бэлгэ тэмдэг болсон байна.

 

СУДЛАЛ, ШИНЖЛЭЛИЙН ТУХАЙД

1990 оны Ардчилсан Хувьсгалаас хойш хөөмийг дээд боловсролын тогтолцоогоор дамжуулан уламжлуулах болсон. Ингэснээр хөөмийг орон даяар төдийгүй гадаад хүмүүс хүртэл, сонирхсон хэн бүхэн сурч, өргөн хүрээнд түгэн дэлгэрчээ. Хөөмийн уламжлалыг түгээн сурталчлах явдал нь уг өвийг олон нийтэд таниулж, дотоод гадаадын эрэгтэй, эмэгтэй хөөмийчдийн тоог олшруулаад зогсохгүй, хөөмийг сонирхон судлах судлаачдын тоог нэмэгдүүлж, хөөмий судлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон олон талын ач холбогдолтой байна. 

Одоо эрдэмтэд 15 орчим улс, үндэстэнд хөөмий, хөөмий төст урлаг хөгжиж байгааг тогтоогоод байна. Гадны судлаач, жуулчид Монголд ирдэг гол шалтгаануудын нэгд хөөмий зүй ёсоор багтдаг. Учир нь хөөмийг жинхэнэ уран бүтээлчдээс нь сонсож, орчин тойрон, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж буйг, мөн хөөмийн эх нутаг гэгддэг Алтай хангайн уулархаг нутгаар очиж үзэн, бодит бүхнээр нь мэдрэхээр хэрэг болгон зорин ирдгийг хөтөч нар болоод хөөмийчид онцолж байна.  Ташрамд дурдахад, хөөмийг хөгжим судлал, хэл шинжлэл, түүх, угсаатны зүй, авиан зүй, урлаг судлал, соёл судлал, анагаах ухаан, дуун ухаан, физик, гоо зүй зэрэг тодорхой шинжлэх ухааны салбарын чиглэл, арга зүйн үүднээс судалдаг болсон. Судалгааг Франц, Япон, АНУ, Англи, Нидерландын Вант Улс, ХБНГУ, ОХУ, Канад зэрэг техник, технологийн өндөр хөгжилтэй орнууд янз бүрийн арга замаар хийж байна. 

2010 онд хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд боловсруулсан нэр дэвшүүлэх баримт бичиг, дагалдах баримтуудад доктор Жоанни Кюртэгийн судалгааны ажлууд, Нүүдэлчин Зам Холбооноос гаргасан бичлэгүүд багтжээ. Нүүдэлчин Зам Холбооноос урин оролцуулдаг Монгол хөөмийчдийн хувьд, Н.Сэнгэдорж, Б.Одсүрэн, Р.Даваажав, Д.Цэрэндаваа, Э.Тойвгоо, Б.Папизан нар хөөмийн уламжлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан гол хүмүүсийн тоонд ордог. 

ХӨӨМИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД

2006 оны нэгдүгээр сарын 5-ны өдөрМонгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Монгол хөөмийн урлагийг хөгжүүлэх тухай" зарлиг гаргажээ. Тус зарлигт,

"Монголын ард түмний утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмийлөх урлаг нь эртний өвөг дээдсийн дунд үүсч бий болсныг монголчууд эдүгээ хүртэл өвлөн уламжилсаар ирсэн түүхэн гавъяатайг тэмдэглэж, давхац хөгөөр илэрхийлэгдсэн гайхамшиг болох уянгын хөөмий, хархираа хөөмий тэдгээрийн өвөрмөц дэг жаяг, арга маягийг сурч эзэмших, судалж хөгжүүлэх зорилгоор эрдэмтэд, иргэд, урлагийн байгууллагаас гаргаж буй саналыг үндэслэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1.Яруу үгүүлэхийн эгшиглэнт урлаг хөөмийг өвлөн эзэмшиж, хөгжүүлэхийг монголын нийт ард, иргэдэд уриалсугай.
2.Монгол хөөмийг сургах, судлах, дэлгэрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч, урлаг, соёлын зүтгэлтнүүдэд үүрэг болгосугай" хэмээн тогтоожээ.
Мөн 2007 оны зургадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас 159 дүгээр тогтоол гаргаж "Монгол хөөмий" хөтөлбөрийг анх баталжээ.

Энэ мэтээр хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд улсын хэмжээнд хүртэл соёрхон баталж байсныг харахад хөөмийн үнэ цэнийг хойч үедээ сурталчлах, өвлүүлэн үлдээхэд ч чухал нөлөөтэй юм. Өдгөө хөөмийг дэлхийд таниулж яваа хамгийн том жишээ бол "Хү" хамтлаг билээ. Мөн Хөсөгтөн, Жонон, Алтан Ураг, Алтай гэхчлэн монгол хөгжмийн хамтлагууд болон А.Ундармаа, Б.Нарандэлгэр буюу Beatbox Ray нарын олон авьяаслаг залуус хөөмийн олон төрлийг нийтэд таниулж, өөрсдийн өвөрмөц хэв маягийг тодорхойлж байна. Хөөмийг мэргэжлийн түвшинд заадаг чадварлаг багш, уран бүтээлчид ч олон болсон. Тиймээс хөөмийн урлаг тасарч, устах вий гэсэн айдас ард хоцорч, өндөр түвшний мэргэжлийн урлаг болтлоо хөгжсөн бахдам түүхийн гэрч болж буйдаа монголчууд бид бахархах учиртай.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    5 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    1 цаг 24 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    3 цаг 56 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    4 цаг 11 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    4 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 26 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 36 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    5 цаг 46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 50 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    5 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    6 цаг 6 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    6 цаг 36 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    18 цаг 17 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    18 цаг 59 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    22 цаг 57 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    23 цаг 1 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    23 цаг 8 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК