зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа

2023-9-04
0
ЖИРГЭХ

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.


-Цаг хугацааны эргүүлэг нүд ирмэхийн зуур л өнгөрсөн байна. Таниар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг энэ зуны турш зохион байгууллаа. Татан гаргах ажиллагааны үеэс яриагаа эхлүүлье?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажлыг зохион байгуулж, бохидлыг бууруулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Нэгдүгээр шатанд буюу 2021 онд Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 хоногийн хугацаанд ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу зохион байгуулсан. Үүний дараа 2022 оны хоёрдугаар сард  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү чуулганаас гаргасан зөвлөмжийг бид хоёрдугаар шатанд буюу дараагийн татан гаргах ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлж байна.

Тус чуулганд оролцсон эрдэмтэн, судлаач, нутгийн иргэд гээд салбар бүрийн төлөөлөл хэлэлцэж, Хөвсгөл нуурт нийт 28 нэгж техник хэрэгсэл живсэн гэсэн тооцоо судалгаан дээр тогтсон. Энэ дагуу “Геомастер” компани  нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх ажлыг өнгөрсөн оны долоодугаар сарын 22-оос арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд 10502,6 га талбайд хийж, таван объектын цэгийг илрүүлсэн.

Илрүүлсэн цэгийн дагуу ажлын хэсгийн эрдэмтэн судлаач, зөвлөх инженерүүд судалгаа, тооцооллын ажлыг газар дээр нь зохион байгуулж, татан гаргах ажиллагааны аргачлалыг боловсруулан, монгол орны онцлогт тохируулсан фермийг бүтээсэн.

Хээрийн байрлалд шилжихдээ усан болон авто гэсэн хоёр маршрутын зохион байгуулалтад орсон. Улсын хэмжээнд хөвөгч гүүрийг ашиглан анх удаагаа усан дээгүүр тээвэр хийсэн гээд онцлог ихтэй ажиллагаа байлаа.

Томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн зургаадугаар сарын 5-нд өдөлгөөн үйлдэж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Марааны булан гэдэг газарт хээрийн байрлалд шилжин, татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.

-Татан гаргах ажиллагааг зохион байгуулахдаа алба хаагчдын ажлыг хялбаршуулсан, техник технологийг илүү ашиглаж, цаг хугацаа хэмнэх цаашлаад аюулгүй байдлыг хангахад томоохон түлхэц болжээ гэж харж байна?

-Татан гаргах ажиллагаанд олон үйлдэлт Про-5 загварын усны дроныг ашиглах сургалт дадлагыг мэргэжлийн багш нараар удирдуулан зохион байгуулж, алба хаагчдаа дадлагажуулсан.

Мөн  аврагч усчин буюу шумбагчид усан доороос мэдээ дамжуулах, холбооны техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Түүнчлэн томилогдон үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлийн түр зааврыг боловсруулан, мөрдлөг болгон ажиллалаа. Биднээс шалтгаалахгүй, байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлууд гарсан. Тухайлбал, бороо ороогүй өдөр гэж бараг байсангүй.

Олон техник, цахилгаан үүсгүүрүүд ажиллаж байгаа учраас аянга цахих эрсдэл өндөр  байлаа.

Салхи ихсэхээр давалгаа ихтэй учраас татан гаргах ажиллагаа түр зогсох тохиолдол ч байсан. Ажлын явцад гарсан хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрт нь шийдвэрлэж удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан.

Мөн татан гаргах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлэн ажилласан учраас эрсдэл бүхнийг даван туулж чадлаа.

-Харахад, хэлэхэд амархан мэт боловч ажиллагаа ихтэй, үүсэж болох эрсдэл өндөртэй, тооцоолоогүй асуудлууд тулгардаг гээд тоочоод байвал олон зүйлийг ажиглаж байна. Урьд өмнө нь хийгдэж байгаагүй ажил учраас хүн бүрээс ур чадвар шаардсан, туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа давуу тал ч бас байна?  

 -“Сүхбаатар” хөлөг онгоц бол живсэн газар, жин, хэмжээ, байрлал нь тодорхой байсан учраас тооцоо, судалгаа хийхэд арай хялбар байсан. Усны гүнд илрүүлсэн тэмдэгт тээврийн хэрэгсэл байна уу, хад асга байна уу  гэдгийг эхлээд усны дроноор бичлэг хийж зураг авч тогтооно. Үүний дараа эрдэмтэн судлаачид гүн, хэмжээ, байршлыг тооцоолон, татан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Нөгөө усны дрон маань өөрөө олон үйлдэлтэй учраас усны гүнд тухайн обьектыг сүвлэх, оосорлох ажиллагааг хийдэг.

Эхний сүвлэгээ амжилттай болбол дараа, дараагийн сүвлэгээг хийж, фермийг ашиглан татан гаргах ажиллагааг хийнэ. Хязгаарлагдмал орчин буюу усны гүнд учраас хүнээс нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг. Цаг хугацаа ч их шаарддаг ажил.

Усны гүнд 20 метрт ирсэний дараа усчин аврагчид үндсэн бэхлэлт, холболтыг шалгаж түүний дараа фермийнхээ тусламжтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулна. Объектыг нуурын эрэгт ойртуулан тусгай татах зориулалттай КТЛ автомашинаар татан эрэгт гаргаж, шатахуун, шатах, тослох материалыг өөр саванд юүлэн аюулгүй болгож, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу шийдвэрлэдэг. Дунджаар тооцоолоход 2-9 хоногийг нэг техник хэрэгслийг татан гаргахад зарцуулсан байх жишээтэй.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийт долоон техник хэрэгслийг 33.4-128 метрийн гүнээс татан гаргасан байна. Татан гаргасан тээврийн хэрэгслүүдээс 47.7 тонн бохирдлыг соруулж, зориулалтын дагуу устгасан. Хэрвээ энэхүү бохирдол далайд асгарсан бол Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрийн хэмжээний  буюу 2949 га талбай бохирдох эрсдэлтэй байна гэсэн судалгаа, тооцоог гаргасан.

Ингээд бодоод үзэхээр маш их ажиллагаа, чадвар, багийн ажил, хүн бүрийн үүрэг оролцоо ямар чухал байсан бэ гэдэг нь харагдаж байгаа байх.

Ажлын хэсгийн эрдэмтдийн тооцоо  судалгаа, зөвлөх инженерүүдийнхээ аргачлал, аврагчид, усчин дайчид ажиллагаанд оролцсон бүх алба хаагчдынхаа ур чадвараар үнэхээр бахархаж байлаа. Татан гаргах ажиллагаанд оролцсон байгууллагууд болоод алба хаагчдын хувьд маш том  бодит сургалт, дадлага боллоо гэж ажлын хэсгийн даргын хувьд дүгнэж байна.

-Татан гаргах ажиллагаа 2024 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд алба хаагчдын ур чадвар, техник хэрэгслийн чадавх дээшилж, олон ч эрсдэл, бэрхшээлийг даван туулж, шинэ туршилтууд бодит байдал дээр биелэлээ олох боломжийг эхлүүлэх байх?

-Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх ажлыг  “Геомастер” компани хийж байна. Илрүүлсэн тэмдэгтийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн судалгаа, тооцооллоо гаргаад татан гаргах ажиллагааг үргэлжүүлнэ. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргахад гаднын мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах санал тавьж байсан.

Зардал ихтэй, цаг хугацаа их шаардсан учраас  ажлын хэсгийн эрдэмтэд өөрсдөө татан гаргах ажиллагаанд ашиглах олон улсын стандартад нийцсэн фермийг зохион бүтээсэн. Энэхүү фермийг зохион бүтээснээр зардлыг 80 дахин багасаж, цаг хугацааг хэмнэсэн маш том дадлага, сургалт болсон.

Нөгөө талаар Зэвсэгт хүчний анги, байгууллагууд анх удаагаа далайд хөвөгч гүүрийг ашиглан, үйл ажиллагаа явуулж, туршлагажлаа.

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны гүнд ажиллах ур чадвараа нэмэгдүүлж, техник хэрэгслээ сайжруулж байна гээд давуу тал их байна.

–Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн дарга, гишүүд, хамтран ажилласан эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүд, татан гаргах ажиллагаанд оролцсон нийт бие бүрэлдэхүүнд баярлаж, талархснаа илэрхийлье. Бид чадсан, гэхдээ цаашид ч олон ажлууд хүлээж байна.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
    6 мин
  • MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
    22 мин
  • Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
    1 цаг 4 мин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
    1 цаг 33 мин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
    2 цаг 0 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 43 мин
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
    2 цаг 44 мин
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
    3 цаг 28 мин
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
    3 цаг 45 мин
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
    4 цаг 25 мин
  • Ирэх сарын 8-нд "Айрагны баяр 2025" Архангай аймгийн Хотонт суманд болно
    4 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12980 болжээ
    5 цаг 12 мин
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
    5 цаг 18 мин
  • Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
    6 цаг 3 мин
  • Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
    6 цаг 30 мин
  • Б.Болор-Эрдэнэ: Монголынхоо нэрийн өмнөөс шигшээ багтаа тоглоно гэдэг асар том хариуцлага байдаг
    6 цаг 56 мин
  • УОК-оос түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэжээ
    6 цаг 58 мин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
    7 цаг 7 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
    7 цаг 26 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    7 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • С.Жавхлан: Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК