зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй "онцлох" таван ажил

2023-9-04
0
ЖИРГЭХ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сар бүр цаг үеийн болон онцлох асуудлаар олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэл өглөө. Уг хурлын мэдээллээс онцлох таван ажлыг танилцуулж байна. 


1. “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ЖУУЛЧДЫН УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

Энэ оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байна.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны 2, 4, 6 дугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний 3 улиралд болох арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдаж дуусаж байна. Энэ зун зохион байгуулагдсан ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон арга хэмжээнүүд бол Монголын Эдийн засгийн форум, Nas Summit арга хэмжээнүүдийг онцоллоо.

 

2. ХОГ ХАЯГДАЛ, НИЙТИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ

Нийтийн ариун цэврийн байгууламж

Тус албан даалгаврын хүрээнд 21 аймгийн аялал жуулчлалын бүсэд стандартын шаардлага хангахгүй 2523 нүхэн жорлон байгаагаас 2022-2023 онд 1613 жорлонг буулгаж, “Нүхэн жорлон, угаадасны нүх” MNS5924:2015 стандартын дагуу нийт 520 эко жорлон болон хуурай технологийн ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарч байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд “CU” сүлжээ дэлгүүрийн 300 салбар дэлгүүр, “GS-25” сүлжээ дэлгүүрийн 157 салбар дэлгүүр нийтэд бие засах газраар үнэгүй үйлчилжбайгаа. Нийслэл хотын хэмжээнд одоогоор бүртгэлтэй нийт 24 нийтийн ариун цэврийн байгууламж байгаагаас тогтмол ажиллагаатай 19 нийтийн ариун цэврийн байгууламж байна.

Хог хаягдлыг бууруулах хүрээнд

Албан даалгаврын хүрээнд улсын хэмжээнд өссөн дүнгээр 46.504 га талбайд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 67930 хүн, 157397 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлсэн байна. Мөн улсын хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны 225.000 сэг зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналтын доор халдваргүйжүүлэлтийг хийж, булшлах арга хэмжээг авсан. 

 

3. ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг үндэслэн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн иргэн, хуулийн этгээдийн өөрийн хүсэлтээр тус тус газар ашиглах эрхийг цуцалсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022.01.02-2023.08.01-ний өдрийн хооронд 164 удаагийн тушаалаар, 373 иргэн, хуулийн этгээдийн 860.62 га газрын ашиглах эрхийг цуцалсан. Үүнээс Б.Бат-Эрдэнэ сайдын 162 тушаалаар 859.5 га газрыг цуцалсан.

Газар ашиглах эрх шинээр олгохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 2023 онд шинээр газар олголт хийгдээгүй.

 

4. АН АМЬТНЫ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

2023 онд Архангай аймагт 10 толгой янгир, Орхон, Төв, Хэнтий, Архангай аймгуудад 40 толгой халиун буга, Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудад 930 толгой монгол тарвагыг сэргээн нутагшуулаад байна. Мөн шивэр хадран, шөвгөр хоншоорт зэвэг загасны үржүүлгийн ажлуудыг судалгааны хүрээлэн, ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх бүхий 8 төрийн бус байгууллага аймаг, орон нутагтайгаа хамтран гүйцэтгэжээ. 

“Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” ЗГ-ын 260 дугаар тогтоолыг батлуулав. 

Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барихдаа дуудлага худалдаанд оролцож холбогдох зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор тусгасан. “Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын амьтны тоо толгойг тогтоох тухай” ЗГ-ын 444 дүгээр тогтоолоор тогтоосон. Тусгай зориулалтаар агнах, барих зөвшөөрлийн дуудлага худалдаанаас орон нутгийн төсөвт 3.1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлээд байна.

 

5. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД

Наймдугаар сард 160 өргөдөл, гомдол, хүлээн авч 126 буюу (78.8%) өргөдөл, гомдлыг  хуулийн хүрээнд хугацаанд нь шийдвэрлэж, 9 (5.63%) өргөдөл, гомдлыг холбогдох журмын дагуу харьяалах захиргааны байгууллагад шилжүүлж, 23 буюу (14.0%) өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа хяналтад байна. Үүнээс 80 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 23 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд  нийт 89 иргэн, аж ахуйн нэгжид 118.450.00 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
    4 мин
  • MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
    20 мин
  • Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
    1 цаг 2 мин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
    1 цаг 31 мин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
    1 цаг 57 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 41 мин
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
    2 цаг 42 мин
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
    3 цаг 26 мин
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
    3 цаг 42 мин
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
    4 цаг 23 мин
  • Ирэх сарын 8-нд "Айрагны баяр 2025" Архангай аймгийн Хотонт суманд болно
    4 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12980 болжээ
    5 цаг 9 мин
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
    5 цаг 16 мин
  • Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
    6 цаг 1 мин
  • Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
    6 цаг 28 мин
  • Б.Болор-Эрдэнэ: Монголынхоо нэрийн өмнөөс шигшээ багтаа тоглоно гэдэг асар том хариуцлага байдаг
    6 цаг 54 мин
  • УОК-оос түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэжээ
    6 цаг 56 мин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
    7 цаг 5 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
    7 цаг 24 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    7 цаг 39 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • С.Жавхлан: Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК