
Чингис хаан мэндэлсний 850 жилийн түүхэн ойг тохиолдуулан АНУ-д амьдарч буй монголчууд Оакланд хотод спорт, урлагийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгийг Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, Хүүхдийн "Гэр" төв, Ерөнхий консулын газар хамтран 11-р сарын 17-ны бямба гарагт хийх юм. Өдөрлөгийн үеэр урлагийн тоглолт, шатрын тэмцээн, хүүхдийн уран зургийн уралдааны үзэсгэлэн гарах аж.
Уран зургийн уралдаанд 5-8 насны хүүхдийг "Монгол нутаг", 9-14 насны хүүхдийг "Тэмүүжиний бага нас", 15-18 насны хүүхдийг "Монголын эзэнт гүрэн" сэдвээр оролцуулж, насны ангилал тус бүрт 1, 2 дугаар байрын шагнал гардуулахаас гадна оролцогч хүүхэд бүрт Ерөнхий консулын газраас талархлын захидал олгох юм байна.
Сэтгэгдэл (3)