“Mongolian Warrior” буюу “Монголын дайчин” нэрээр мэргэжлийн боксын
ертөнцөд Монгол Улсыг төлөөлж буй Ч.Цэвээнпүрэв дэлхийн аваргын бүсийн
төлөө тулалдах гэж байна. Нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн шилдэг
холбоодын нэгт тооцогдох IBO буюу Олон улсын боксийн байгууллагын
дэлхийн аварга цолыг эзэмшигч Индонезийн боксчин Дауд Чино Ёрдан түүний
өрсөлдөгч байх болно.

МУГТ, Лондонгийн олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөө тулалдах гэж буй Ч.Цэвээнпүрэв ахдаа facebook хуудсаара дамжуулан амжилт хүслээ. Тэрээр өөрийн facebook хуудсандаа "Мэргэжлийн боксын дэлхийн аваргын бүсний төлөө тулаан хийх гэж байгаа Ч.Цэвээнпүрэв ахдаа амжилт хүсье. Маш олон жил Монголын нэрийг мэргэжлийн боксын ертөнцөд гаргаж яваа мундаг хүн дээ. Та бүхэн бас дэмжээрэй" гэж бичжээ. Ч.Цэвээнпүрэв нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн шилдэг
холбоодын нэгт тооцогдох IBO буюу Олон улсын боксийн байгууллагын
дэлхийн аварга цолыг эзэмшигч Индонезийн боксчин Дауд Чино Ёрдантай тулалдах юм. Тэдний тулаан Сингапурын шоу-энтэртэйнментийн хамгийн
том төв болох “Марина Бэй Сандс” цогцолборт арваннэгдүгээр сарын 9-нд
буюу ирэх баасан гаригт болох ажээ.
Ч.Цэвээнпүрэвийн хувьд мэргэжлийн боксын рингнээ 1997 оноос хойш тулалдаж
буй бөгөөд энэ хугацаандаа 41 тоглолтод оролцож, 36 ялсан үзүүлэлттэй
юм.
Т.Хулан