Интерполд захиа бичсэнийхээ төлөө АТГ-т шалгагдаж буй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяанг огцруулахаар ярилцаж байгаа.

Интерполд захиа бичсэнийхээ төлөө АТГ-т шалгагдаж буй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяанг огцруулахаар ярилцаж байгаа. Учир нь тэрээр Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлахаа зогсоож өгөөч гэсэн утгатай албан бичиг явуулсан юм. Уг хүсэлтийг дэд сайд гаргах ёсгүй тул Интерполын нарийн бичгийн даргын газраас энэ хэргийг лавлахаар Хууль зүйн яамд захидал илгээсэн нь түүнийг “барьж” өгсөн билээ.
Харин Н.Энхбаяр Э.Эрдэнэжамъяанг огцруулахгүй байх даалгаврын Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарт даалгасан хэмээн эх сурвалж мэдээллээ. Тиймдээ ч тэд Э.Эрдэнэжамъяанг огцруулахгүй байх арга хэмжээ авч эхлээд байгаа юм байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (14)