
Реппэр Gee бизнес эрхлэхээр болжээ.

Реппэр Gee бизнес эрхлэхээр болжээ. Тэрбээр бизнесийнхээ талаар ярихдаа “Эцэг эхээсээ өвлөсөн хөрөнгө байхгүй юм чинь ямар юмных нь бизнес хийх вэ дээ. Зээл авах гээд хөөцөлдөхөөр өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй. Улсад ажилладаггүй болохоор цалингийн баталгаа олдохгүй. Тиймээс зээл аваад бизнес хийнэ гэдэг худлаа. Харин найзтайгаа нийлж фитнесс клуб нээх гэж байгаа. Нэг их ашиг олохгүй байх. Төлбөр нь хямд залууст зориулсан клуб нээнэ” гэжээ. Тэгэхээр Gee-гийн фитнесс клуб тун удахгүй нээгдэх нь.