зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо

2023-12-19
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны орон тооны болон орон тооны бус есөн гишүүнд үнэмлэх гардуулж, Ёс зүйн хорооны хуралдааныг явуулснаас гадна үндсэн сэдвээр илтгэлүүдийг танилцуулсан юм. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийн хүрээнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос ТАЗ-ийн дэргэдэх Ёс зүйн хорооны ажиллах дүрэм, орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам, холбогдох тогтоолуудыг баталснаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг орон тооны бус дөрвөн гишүүнийг сонгон шалгаруулж, үүрэгт ажилд нь томилсон билээ. 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэлэхдээ, Монгол Улсын нийт 230 000 гаруй төрийн албан хаагчийн ёс зүйг сахиулах, аливаа ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцох үүрэг бүхий Ёс зүйн хорооны гишүүдийг сонгохдоо өндөр ур чадвар, төлөвшил хандлагыг харгалзаж, олон үе шат бүхий шалгаруулалтаар томилсон гэдгийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн, өнөөгийн нийгэмд ёс зүйн доройтол, ёс суртахууны дутагдлаас улбаалсан хэрэг, зөрчил, бугшмал асуудлууд даамжирч байгааг дурдаад Ёс зүйн хорооны гишүүд идэвх, зүтгэл, сахилга, хариуцлагаараа манлайлж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах учиртайг тэмдэглэн хэлэв. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын нэр бүхий гишүүд, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, Шинжлэх Ухааны Академи, болон шашин, соёлын байгууллагуудын төлөөлөл бүхийн ажлын хэсэг Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ажиллана гэдгийг тодотгоод, Ёс зүйн хорооны хувьд ойрын үед Засгийн газрын болон бүх шатны төрийн байгууллагуудын дэргэдэх дэд хороодын журмыг батлах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн аливаа улс орны хөгжлийн суурь нь хувь хүний хөгжлөөс эхтэй хэмээгээд төрийн албаны цогц шинэтгэл нь өндөр ёс суртахуун, мэдлэг чадвартай боловсон хүчний нөөцөөс эхлэх ёстой гэв. 

Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Б.Баатарзориг энэ удаагийн сургалт нь Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдаж буйг тодотгоод, хуулийн концепц нь ёс зүйтэй төрийн албан хаагчийн давуу талуудыг онцлохын зэрэгцээ нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдыг хамгаалахад чиглэж буйг тодотгов. Сургалт хэлэлцүүлгийн үеэр “Ёс зүй-төрийн өндөр албан тушаалтны жишээн дээр”, “Орчин үеийн төрийн албан хаагчийн онцлог”, “Дипломат алба ба Ёс зүй” сэдвүүдээр илтгэл танилцуулсны дараа Ёс зүйн хорооны гишүүд хуралдсан юм. Хуралдаанаар Ёс зүйн хорооны Ажлын албаны бүтэц, үйл ажиллагааны дүрмийн төслийг хэлэлцэж, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын төсөлд санал авав. Өнөөдрийн сургалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан нар болон Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хорооны гишүүд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Т.Баярхүү: Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн
“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.168.82)
    энэ хууччуул дунд үеийнхэндээ зайгаа тавьж өгөхгүй болохоор төрийн алба яаж цэвэрших вэ
    2023 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    4 мин
  • Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
    51 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн
    1 цаг 7 мин
  • ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    1 цаг 12 мин
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    1 цаг 56 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    2 цаг 3 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    2 цаг 8 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 54 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    2 цаг 57 мин
  • Нум сумны стандартыг хангасан хэрэгсэлтэй харваачдыг бүртгэнэ
    3 цаг 6 мин
  • Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
    3 цаг 9 мин
  • Н.Мягмар: Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллана
    3 цаг 23 мин
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
    3 цаг 52 мин
  • “Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
    4 цаг 1 мин
  • Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдав
    4 цаг 15 мин
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    4 цаг 25 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг цурамд оруулж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна
    4 цаг 39 мин
  • Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хурал болж байна
    5 цаг 5 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    5 цаг 10 мин
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
    5 цаг 10 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК