
Өнөөдөр Монголын залуучуудын холбооны удирдлагууд болон залуучуудын байгууллагууд "Паркаа аваръя" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ хэвлэлийн бага хурлаар паркийн өнөөгийн байдал болон цаашид хийх үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм. Хэвлэлийн бага хурал 12 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болно.