Өнөөдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан “Монгол бичгийн өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн цахим хуудсын нээлт болно. Мөн Монгол бичгийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа юм. “Монгол бичгийн өдөр” Төрийн ордонд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд эхлээд байна.