
Сингапурт болсон амьд хөгжмийн "Asian beat 2012" наадамд Монгол улсыг төлөөлж "UFO" хамтлагийн залуус амжилттай оролцоод иржээ. Тэд "Asian beat 2012" наадамд гуравдугаар байрт шалгарсан байна. "UFO" хамтлагийнхан энэ жил “River beach”-т болсон "Coke’n beat 2012”-ийн шилдгийн шилдэг хамтлагаар тодорч энэ наадамд оролцох эрхтэй болсон юм. Тэд 11-р сарын 14-нд буюу ирэх лхагва гарагийн 12 цагт эх орондоо ирнэ. Дашрамд дуулгахад “Coke’n beat- 2007” наадамд “Булсара”, “Coke’n beat-2008”-д “Зүгээр л”, “Coke’n beat-2009”-д “The Lemons”, “Coke’n beat-2010”-д “L-Guards”, “Coke’n beat- 2011” наадамд “The Compass” зэрэг хамтлаг тус тус шалгарч байсан юм.