

“Монголын дайчин Чой” хэмээн дэлхийд алдаршсан Чойжилжавын Цэвээнпүрэв Индонезийн тамирчин Дауд Чино Иордантай 12 үеийн турш тоглов. Тоглолтын цаг дуусахад гурван шүүгч 117-112, 119-110, 118-110 оноо өгснөөр Индонезийн боксчин Дауд Чино Иордан аваргын бүсээ хамгаалж чадлаа. 41 настай Цэвээнпүрэв 25 настай Иорданд ингэж ялагджээ.
Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксийн рингэд 50 удаа тоглолт хийж, 45-д нь ялсан юм. Үүнийхээс 25-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авчээ. Индонезийн боксчин Давид Чино Иордан боксийн рингэд 31 тулалдсанаас 29-д нь ялсан юм. Тэрбээр ялалтынхаа 23-ыг хүнд цохилтоор авч байсан гэсэн статистик мэдээ бий.

Сонирхуулахад аварга маань 1992 онд орос сувгаар Майк Тайсоны тулааныг үзээд энэ спортоор хичээллэх хүсэл төрсөн гэдэг. Тэр тулааныг үзсэнээс хойш нэг их удалгүй Г.Оюунболд багштайгаар боксын клубт хичээллэсэн хэмээн дурссан байдаг.
Удахгүй нээлтээ хийх Английн нэгэн кинонд “Харгис монгол” хочтой, рингэнд гарах бүртээ өрсөлдөгчөө хороодог боксчны дүрд тоглосон Ч.Цэвээнпүрэв их спортоо орхисны дараа “Элэг нэгт дүү нараасаа өөрийнхөө залгамж халааг бэлтгэж, дэлхийн дэвжээнд таниулахыг зорино” хэмээн хэлж байсан юм.


Түүний Иордантай тоглосон билэгийг үзнэ үү.
Сэтгэгдэл (1122)