Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн хошой аварга Б.Галсандорж: Тулааны спорт бол хүн зодохыг бус хүнийг хайрлах, хүндлэх ёс суртахууныг заадаг

2024-1-15
0
ЖИРГЭХ

Дэлхийн хошой аварга, ОХУ-ын гардан тулааны спортын мастер Б.Галсандоржтой ярилцлаа. Тэрбээр 2003 оноос Кикбоксын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд сонирхогчдын кикбоксын ДАШТ-д дөрвөн удаа оролцож, хоёр удаа аварга болсон нэгэн юм.


-Кикбоксын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ? Энэ спортод хэн таныг хөтлөв?

-Намайг Б.Галсандорж гэдэг. Би 2003 оноос н.Энхбаатар багшийнхаа удирдлага дор Олимпын таеквондогоор хичээллэж байлаа. Тухайн үед багш маань "Чи таеквондогоос илүү Кикбоксоор хичээллэвэл амжилт олох юм байна" хэмээн зөвлөж байсан юм. Тэгээд л багшийнхаа зөвлөснөөр кикбоксоор хичээллэхээр болж Ж.Нарантунгалаг багш дээрээ очиж байсан даа. Тэр цагаас хойш буюу 2007 оноос кикбоксоор хичээллэж, олон улсын болон дотоодын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байна.

-Та өнгөрсөн онд ДАШТ-ний аварга болсноор Дэлхийн хошой аварга болсон шүү дээ. 2023 оны ДАШТ-ий сонин сайхнаас хуваалцахгүй юу? Өрсөлдөгчид нь хэр байв?

-2013 оны ДАШТ-д анх оролцож хүрэл медаль хүртэж байсан. Үүний дараа 2019 онд ДАШТ-ий 75 кг-ийн жинд аварга болж байлаа. Өнгөрсөн жил аваргаа дахин баталж, хошой аварга болсон. 2023 оны ДАШТ-д 1600 орчим тамирчин оролцсон өрсөлдөөн ихтэй тэмцээн болсон. ДАШТ-д оролцож буй тамирчдад сул тамирчин гэж байхгүй л дээ. Монгол Улсын тамирчид нийт таван медальтай эх орондоо ирсэн.

-Тэмцээн уралдаанд оролцоход тамирчдын сэтгэлзүй чухал байдаг шүү дээ. Таны хувьд сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Бэлтгэлийн өмнө болон дараа төвлөрлийн дасгал буюу бясалгал хийдэг. Мөн түүхийн ном уншдаг. Чингис хаан, баатруудын тухай уншиж судалснаар айх айдасгүй болдог. Түүхтэйгээ холбож ихэнх тамирчид өөрсдийн сэтгэл зүйгээ бэлддэг дээ.

Тулааны спорт бол хүн зодохыг бус хүнийг хайрлах, хүндлэх ёс суртахууныг заадаг. Хүндлэлээр эхлээд, хүндлэлээр дуусдаг зарчимтай спорт. Гаднын тамирчид биднийг танихгүй хэр нь л Монголчуудын байлдан дагууллаар мэддэг юм билээ. Тиймдээ ч тэд  түрүүлж ирээд мэндлэх тохиолдол цөөнгүй гарсан.

-Тулаанд ялаад гараа өргүүлэх мэдрэмж ямар байдаг вэ?

-Рингэн дээр гарах мэдрэмж бол маш хүнд. Гараад ялалт байгуулна гэдэг бол маш том аз жаргал байдаг.

-Хамгийн анх рингэн дээр гарч байсан үеэ эргэн дурсвал? 

-Анх 2004 онд Багануурт болсон тэмцээнд оролцож байсан. Тухайн үед их айдастай байсан л даа. Шөнө ч нойр хүрэхгүй, тэмцээний тухай л бодсоор өглөө болгосон.  Тэр тэмцээнд хүрэл медаль хүртэж байлаа.

-Таны хувьд өнөөдрийг хүртэл хийсэн тулаанаасаа нэгийг онцол гэвэл ямар тулаан сэтгэлд тань бууж байна вэ?

-Монголд болсон хоёр тулаан санаанд орж байна. Холимог тулаанаар 2009 оны үед маш хүнд тулаан хийж байсан. Мөн сорил тулаанд мэргэжлийн бээлий, хамгаалалтгүй тулаан хийж байлаа. Тухайн тулаанд аваргын төлөө тулалдаад ялагдаж байсан. Дараагийн тулаан гэвэл маш хүчтэй өрсөлдөгчтэй тулалдаж байсан. Энэ тулаанд өөрт буй хүч чадлаа бүгдийг нь ашигласан гэхэд болно доо. Тэмцээний дараа хоёр өдөр бие буларч хэвтэж байлаа. Энэ тулааны хажууд 2019 оны ДАШТ-ий тулаан хөнгөн санагдаж байсан даа.

-Тэгэхээр таны хамгийн хүчтэй өрсөлдөгчид Монгол тамирчид байх нь ээ?

-Тийм ээ. Монгол тамирчид. Тэр дундаа миний үеийн найз нөхөд маань хамгийн хүчтэй өрсөлдөгч. Энэ дашрамд, ирээдүйн аварга болоход нөлөөлсөн найз нөхдөдөө баярлалаа гэж хэлмээр байна. Тулаанд дуртай болоход минь нөлөөлсөн Д.Батгэрэл найздаа баярлалаа гэж хэлье.

-Кикбоксын спорт олон улсад олимпоос дутахааргүй хөгжсөн спорт. Харин таны бодлоор энэ спорт Монгол Улсад хэрхэн хөгжиж байна вэ?

-Босоо тулааны хөгжил маш сайн явж байгаа. Холимог тулааны хөгжил сүүлийн үеийн тэмцээн уралдааныг харахад хөгжиж байгаа санагддаг.

-Тэмцээн уралдаанд явахад санхүү, мөнгөний асуудал тамирчин бүрд тулгардаг шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Миний оролцож буй тэмцээн уралдаан бүрийг миний өөрийн ажилладаг “Өсөх зоос” ХХК маань 100 хувь дэмжин ажилладаг. Хэрэв санхүүжилт, дэмжин ажилладаг компани маань байгаагүй бол би дэлхийн хошой аварга болохгүй байх байлаа.

Мөн өнгөрсөн онд дэлхийн хошой аварга болоод ирэхэд минь “Өсөх зоос” ХХК-ны зүгээс гурван өрөө байр бэлэглэсэн. Компанийнхаа хамт олонд болон намайг хамгийн их дэмждэг Ч.Чинбат захиралдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Кикбокс олимпын бус төрөлд багтдаг шүү дээ. Олимпын төрлөөс ялгагдах зүйл нь юу байна вэ? Таны анзаарч буйгаар...?

-Тийм ээ. Кикбокс бол олимпын бус төрөлд ордог. Олимпын болон олимпын бус төрөл гэж бий.  Энэ хоёрын хооронд их ялгаа бий л дээ. Үүнээс болж гавьяа шагнал хүртэл ялгаатай ирдэг. Уг нь тамирчин бүр л Монгол Улсаасаа гараад л Монголын нэрээр явдаг шүү дээ.

-Тулааны спортоор, тэр дундаа кикбоксын спортоор хичээллэж байгаа болон энэ спортод сонирхолтой залууст юу гэж зөвлөх вэ?

-Аливаа хүн юу хүсэж байна түүнийгээ хийгээд үзэхэд буруудах зүйл байхгүй. Амжилтад хүрсэн хүн бүр хөдөлмөрлөсөн байдаг. Тиймээс энэ спортоор хичээллэж буй дүү нартаа хандаж хэлэхэд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээрэй гэж хэлье. Мөн тулааны бичлэг, тэмцээн уралдаануудыг сайн үзэх хэрэгтэй.

-Таны цаашдын зорилго юу вэ? 2024 онд юуг төлөвлөж байна вэ?

-Цаашид холимог тулаанд хүч үзэх бодолтой байна. Энэ талаар маш сайн бодсон л доо. Холимог  тулаан бол тулааны бүх өшиглөлт, цохилтыг хүлээн зөвшөөрдөг. Энэ төрөл дэлхийд хүчээ авчихсан төрөл. Тийм учраас энэ төрлөөр хичээллэх төлөвлөгөөтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (129.205.113.184)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    1 цаг 27 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    1 цаг 33 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    2 цаг 4 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    2 цаг 10 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    2 цаг 39 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    3 цаг 12 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    3 цаг 52 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    4 цаг 1 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    4 цаг 17 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    4 цаг 22 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    5 цаг 12 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    5 цаг 21 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    5 цаг 39 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    5 цаг 57 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    23 цаг 17 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    23 цаг 19 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    Өчигдөр 13 цаг 40 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК