ДОХ-ын вирус тээгч 117, 118 дахь тохиолдол илэрлээ. Энэ сарын 2-нд
ХӨСҮТ-д эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулах зорилгоор өгсөн
үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагдсан байна.
Үйлчлүүлэгч 40-45 настай, эмэгтэй хүн байжээ

ДОХ-ын вирус тээгч 117, 118 дахь тохиолдол илэрлээ. Энэ сарын 2-нд ХӨСҮТ-д эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулах зорилгоор өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагдсан байна. Үйлчлүүлэгч 40-45 настай, эмэгтэй хүн байжээ. Мөн энэ сарын 5-нд ХӨСҮТ-ийн сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд хандан үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагдсан аж. Үйлчлүүлэгч 25-29 настай, эрэгтэй хүн байгаа юм байна. Одоогоор тэдний биеийн байдал нь сайн, эмнэлгийн хяналтанд авч, тархвар судлалын ажил хийгдэж байгаа аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)