Үзэгчид л тэднийг өрсөлдүүлээд, нэг нэгнээ харахын эцэсгүй дургүй хүмүүс гэж ойлгодог ч амьдрал дээр “Киви”, “Гурван охин” хамтлагийнхан тун сайн найзууд гэнэ. Хөгжим бүжгийн коллежоос л найзлаж нөхөрлөн ирсэн тэд өдгөө рок поп урлагийн охидын шилдэг хамтлагийн дуучид болсон.

Өнгөрсөн жил тэд “Найзуудын шинэ жил”-ийг зохион байгуулж, нөхөрлөлөө бататган нэгэндээ гарын бэлэг гардуулж байсан билээ. Түүнчлэн, “Киви”-ийнхэн нэгэн ярилцлагын нэвтрүүлэгт оролоцохдоо “Гурван охин”-ыхонтой нэлээд дотно найзууд гэдгээ хэлж байсан удаатай.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дуучин, яруу найрагч ZZ буюу Э.Золзаяагийн “Number 11” нэртэй бие даасан тоглолтын үеэр тус хоёр хамтлагийн охид өрсөлдөгч биш найзууд гэдгээ бататгажээ.