

Үзэсгэлэнг дотор нь салбар салбараар нь ангилан зохион байгуулах аж. Олон улсын Хүнс болон ундаа, олон улсын Зочид буудлын нийтийн хоол, хүнс, нарийн боовны тоног төхөөрөмж, жижиглэн худалдааны үзэсгэлэн 16, олон улсын архи, дарс, шар айраг, олон улсын Мах, махан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үзэсгэлэн дөрөв, олон улсын Цай, кофе болон холбогдох тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зургаа, олон улсын Баар, ресторан, тэдгээрийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг найм дахь жилдээ гаргах юм байна.
Үзэсгэлэнд Аргентин, АНУ, Австрали, Австри, Чили, Грек, Мексик, Испани, Кипр, Итали, Молдав, Их Британи, Франц, Япон, Шинэ Зеланд, Украин, Бразил, Герман, Литва, Хятад зэрэг улс бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаар болжээ. Үзэсгэлэнд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэхээс гадна боловсруулдаг тоног төхөөрөмжийг нь танилцуулах аж. МҮХАҮТ нь Шанхайн үзэсгэлэнгийн газартай хамтран ажилладаг байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)