зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Баянсэлэнгэ: Нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа нь энэ тоглоомоороо гаршсан гэдэг нь харагдаж байна

2012-11-13
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Хөвсгөл аймагт ажлаар яваад иржээ. Түүнтэй Хөвсгөл аймагт болоод байгаа нөхцөл байдлыг талаар ярилцлаа.
    баянсэлэнгэУИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Хөвсгөл аймагт ажлаар яваад иржээ. Түүнтэй Хөвсгөл аймагт болоод байгаа нөхцөл байдлыг талаар ярилцлаа.

-Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэн гурван хүн өлсгөлөн зарласан. Тус аймагт нөхцөл байдал ямар байна вэ?

-Би Хөвсгөл аймагт УИХ-ын даргын үүрэг даалгавраар орон нутгийн төсөв хэлэлцэх гэж байгаатай холбогдуулаад төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаар иргэдээс санал хүсэлт авах, мөн Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо хууль зөрчиж байгаа асуудалтай танилцах төлөвлөгөөтэй яваад ирлээ. Явсан ажил бүтэмжтэй байлаа. Тэнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг бүртгээгүйн улмаас гурван хүн дөрвөн хоног өлсгөлөн зарлалаа. Тухайн аймгийн сонгуулийн хорооны удирдлагатай уулзаж асуудлыг тодруулсан. Мөн Засаг дарга Л.Цэрэнжавтай уулзах гэсэн боловч харамсалтай нь байгаагүй. Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо хэт улстөржиж байгаа нь надад тодорхой харагдлаа. Учир нь сонгуулийн хороо саналын хуудас ирэх хүртэл чимээгүй байсан хэрнээ хуудас ирмэгц давж заалдахаар болсон тухайгаа мэдэгдсэн. Энэ нь цаг хожиж, нам эвсэл, нэр дэвшигчдийг бүртгэхгүй байхаар шалтаг шалтгаан хайж байгаа үйлдэл боллоо гэж миний хувьд үзэж байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд өлсгөлөн зарлаж байгаа нь хүний эрүүл мэнд, амь настай холбоотой юм. Тиймээс би сонгуулийн хороонд санал хүсэлтээ илэрхийлсэн. Тиймээс тэд өлсгөлөн зарлаж байгаа хүмүүстэй зөвшилцөлд хүрч өчигдөр орой 20.00 цагийн үед өлсгөлөн зогссон.

-Өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал таныг очиход ямар байсан бэ?

-Өлсгөлөн зарлана гэдэг хүн бүхний хийж чадаад байх үйлдэл биш. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс Засаг даргын Тамгын газрын байрнаас 10 хүрэхгүй алхамын зайтай гэрээ барьсан байсан. Гэтэл Засаг даргын Тамгын газраас, сонгуулийн хорооноос тэдгээр хүмүүсийг биеийг асууж нэг ч удаа очоогүй байна лээ. Тэр хүмүүс юуны төлөө ингэж эрүүл мэндээ золиосолж байгаа юм бэ. Тэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө тэмцлийн хамгийн хурц хэлбэрийг сонгож байна шүү дээ.  Тэдэнд шударга ёсны төлөө тэмцэх өөр гарцаагүй арга олдсонгүй. Ингэж хүн эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж шударга ёсны төлөө тэмцэж байхад Засаг дарга нь, сонгуулийн хорооныхон нь биеийг нь асуух нь битгий хэл  харин ч бүр элдвээр доромжлон, заналхийлсэн байгаа юм. Би өөрөө тэмцэж, өлсгөлөн зарлаж явсан хүн. Тэд намайг явж очиход үнэхээр баярлаж байсан. Иргэд өөрсдийнхөө эдлэх эрхийн төлөө ингэж аргаа барж байгаад нь би үнэхээр харамсаж байна.

-Ганц Хөвсгөл аймагт биш нийслэлийн дүүргүүдэд ч мөн МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй байна. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын сонгуулийн үеэр ч гарч байсан. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулж сонгуульд оролцсон. Энэ эвсэлд ард түмэн саналаа өгсөн. Бид шударга үнэний дуу хоолой болж ард түмэнд танигдсан. Тэгээд ч жирийн ардын хүүхдүүд парламентад орсон. Би гэхэд жирийн ардын хүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн болоод сууж байна гэдэг нь ард түмний сонголт юм.
Гэтэл ард түмний сонголтоос айсан хүмүүс өнгөрсөн УИХ-ын Сонгуулийн үеэр ч мөн ийм хууль зөрчсөн үйлдэл гаргаж байсан. Өмнөх сонгуульд “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Н.Энхбаяр даргаас эхлээд З.Ойдов, Авирмэд, Э.Батшугар нарын нэрийг сонгуулийн хороо шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад жагсаалтаас хассан. Гэтэл одоо орон нутгийн сонгуулиар намын нэр болон нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа нь энэ тоглоомоороо гаршсан гэдэг нь харагдаж байна. Зөвхөн Хөвсгөл ч биш Дорнод, Говь-Алтай аймаг, нийслэлийн Сүхбаатар, Налайх дүүрэгт бүртгэхгүй байгаа нь ард түмний сонголтоос айж байна гэж би үзэж байна. Сүүлийн олон жил бид нэг намын харъяанд байсан. Тэгэхээр нэг намд үйлчилдэг, хэт их улстөрждөг, хэлмэгдүүлдэг энэ үйлдлийг таслан зогсоох цаг болсон. Тиймээс нийт ард түмэндээ өөрсдийн төлөөлөл дундаасаа, та бүхний хүсэл зоригийг хангаж чадах, та нарын төлөө дуугарч чадах жирийн иргэн, аавын хүү, ээжийн охиныг сонгоорой гэж хэлэх байна.

-МАН сонгуулийн тухай хуулийг зөрчиж өрсөлдөгч намыг гүтгэн доромжилж байна гэсэн мэдээлэл гарсан байсан?

-МАН-аас иргэдэд хандан захидал өгсөн байна лээ. Намын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нараас өгсөн энэхүү захидлаас ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого харагдаж байна. Тухайлбал захианд “Шударга ёс эвслээс гарсан гишүүд манай намын хуучин нэрийг ашиглаж гарч ирсэн, Н.Энхбаярын нэрийг барьж төрд орсон, сайн нэрийг 100 дахин ашиглаж идэж байгааг нь ичгүүртэй хэрэг” гэсэн утга бүхий мөрүүд байгаа юм. Ер нь ардчилсан нийгэмд сонгуулийг шударга явуулж, өрсөлдөгч намаа гүтгэн доромжлохгүйгээр шударгаар өрсөлдөх хэрэгтэй. Гэтэл МАН-ынхан “Шударга ёс” эвслээс гарч ирсэн УИХ-ын гишүүдийг илтэд доромжилсон үйлдлийг захиандаа гаргасан байна. Энэ бүхнээс харахад энэ олон намын дунд иргэд маань хөөрхийлөлтэй байдалд орох нь гэж би үзэж байна.

Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • (202.126.89.178)
    ядахдаа ямар муухай царайтай юм бэ
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (202.126.89.178)
    баянсэлэнгийг харахаар эмэгтэй хүний хувьд, эх хүний хувьд мини йбөөлжис цутгадаг ...
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (93.219.157.125)
    Баянсэлэнгэ авгай Энхбаярын бөгсийг ханталаа долоосоныг хүчинд гарч ирсэн чинь үэнэн биздээ? чиний чадал гэж юу байсан юм бэ? хоосон мэдлэггүй бүдүүлэг соёлгүй гудамжны авгай өөрийгөө их том гээд бодчихождээ.
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin36 (74.52.154.146)
    Aaaaaa ardchilsan namiihan hudlaa yarina esvel hudlaa moroodno, yum hiidiimuu muu ZALIHAA novshnuud. Ta nariin ard tumen yamar humuus ve gedgiig chin tanij avsan bolohoor odoo oron nutgiin songuulid yamar nam songohoo ard tumen sain medej bgaa... MAN ylnaa 26
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (202.9.47.135)
    Hydlaa yumyy..Chi Enkhbayar yaltnii neriig ashiglaj baij l gishuun ner zuuj yavaabizdee..gehdeec chi bid hoyoriin gishuun gej yu bhavdee..Olon yum hytsaj onigoo bololgui ANiig demjsen sanal ugch bgaad durvun jilee dyysgaad zailj uz..Baasanhuu ta hoyoriin gishuun gej tegeed tur barij hyyli batlaltsana ter hyylin dorni Mongolchyyd amidarna gej bodohoor uhuhnee...
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (103.11.192.206)
    ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ МУНДАГ ГЭЭД МАГТЧИХЖЭЭ ТЭНЭГ АВГАЙ ЧИНЬ
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (27.123.214.109)
    Баянсэлэнгэ мундаг эмэгтэй шуу. Дэмжиж байна.
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно
    47 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ
    1 цаг 19 мин
  • Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ
    1 цаг 36 мин
  • Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж буй дуудлага мэдээллийн дийлэнх хувийг усны осол, ой, хээрийн түймэр эзэлж байна
    2 цаг 10 мин
  • Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг наймдугаар сард зарлана
    2 цаг 19 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа
    2 цаг 34 мин
  • Д.Амарбаясгалан: Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байна
    2 цаг 53 мин
  • Б.Чойжилсүрэн: Бид 100 жилийн ойгоо далимдуулаад, нутгаа сурталчлаад авъя гэдэг зорилгыг тавьсан
    3 цаг 4 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 8 мин
  • “Осака-Кансай ЭКСПО 2025” Монголын түүх, соёлыг дэлхийд хүргэсэн Үндэсний өдөрлөгийг зохион байгуулав
    4 цаг 20 мин
  • Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ
    5 цаг 23 мин
  • Б.Даваадалай: Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн оролцоог дөрвөн үндсэн чиглэлээр хангаж ажиллана
    5 цаг 53 мин
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Япон улсад амьдарч байгаа, аялалаар зорчиж буй иргэдийг "Цүнами"-аас сэргийлэхийг зөвлөв
    6 цаг 14 мин
  • Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ
    6 цаг 30 мин
  • Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ
    7 цаг 22 мин
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
    7 цаг 40 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв
    7 цаг 50 мин
  • Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь гангийн их эрсдэлтэй байна
    8 цаг 31 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    8 цаг 33 мин
  • “ИЛГЭЭЛТ-2100” Хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад суралцахаар боллоо
    8 цаг 52 мин
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК