зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН УИХ-ын сонгуулийн будилаанаа орон нутгийн сонгуульд хуулж тавих нь

2012-11-14
0
ЖИРГЭХ
songuul_toollogoХалаа сэлгээ, томилгоо, баяр гомдол дундуур УИХ-ын сонгуулиас хойшхи хэдэн сарын хугацаа өнгөрлөө. Улс орны ажил, ард түмний амьдрал тэр хэрээр өнгөрөгч хэдэн сард доройтов. Дотоод эдийн засгийн хямралыг гадаад эдийн засгийн хямралтай нааж ярих эрхэм дээдсийн хуурамч төрх, өрсөлдөгчдөө шорон гянданд хорьж, шалгахыг нь шалгах шинэ цагийн хэлмэгдүүлэлт, үүнээс үүдсэн айл гэр бүлийн зовлонт нулимстай үргэлжилж байна. УИХ-ын сонгуулиас хойш бид ийм л цаг хугацааг туулж, дараагийн сонгууль буюу îрон нутгийн сонгуультай золгох гэж байна. Түрүүчийн сонгуулийн хэлмэгдүүлэлт дуусаагүй, гадаа гудамжинд олон мянган сонгогч иргэд шударга үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэж байхад îрон нутгийн сонгуулийн төлөөх кампанит ажил аанай л хэлмэгдүүлэлт, өрсөлдөгчдөө гэмт хэрэгтэн мэтээр харагдуулах ажлаар эхэллээ.
       Эрх мэдлээр далайлгаж, өрсөлдөгчдөө барьж хорьдог, шалгадаг байж боломгүй жишиг манай нийгэмд нэгэнт тогтлоо. Өнгөрөгч сонгуулиар шүүх эрх мэдлийг гартаа атгасан Ардчилсан намынхан өрсөлдөгчдөө хорьж эхэлсэн жишээ маш олон бий. Энэ баривчилгаа, залхаан цээрлүүлэлтийн ажиллагаа өнөө хэр намдаагүй байхад тэдний дараагийн шатны кампанит ажил эхэлж, аймгуудын Засаг дарга, эрхтэн дархтануудыг шалгаж эхэлсэн таагүй мэдээлэл хэвлэлээр тархах болов. Нийслэлийн прокурорын газраас хэн хэнийг шалгаж байгаагаа анх удаа нийтэд мэдэгдсэн нь АН-ын сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг нь гарцаагүй мөн гэдэгт хэн ч эргэлзэхгүй.
      

songuul_toollogo Халаа сэлгээ, томилгоо, баяр гомдол дундуур УИХ-ын сонгуулиас хойшхи хэдэн сарын хугацаа өнгөрлөө. Улс орны ажил, ард түмний амьдрал тэр хэрээр өнгөрөгч хэдэн сард доройтов. Дотоод эдийн засгийн хямралыг гадаад эдийн засгийн хямралтай нааж ярих эрхэм дээдсийн хуурамч төрх, өрсөлдөгчдөө шорон гянданд хорьж, шалгахыг нь шалгах шинэ цагийн хэлмэгдүүлэлт, үүнээс үүдсэн айл гэр бүлийн зовлонт нулимстай үргэлжилж байна. УИХ-ын сонгуулиас хойш бид ийм л цаг хугацааг туулж, дараагийн сонгууль буюу îрон нутгийн сонгуультай золгох гэж байна. Түрүүчийн сонгуулийн хэлмэгдүүлэлт дуусаагүй, гадаа гудамжинд олон мянган сонгогч иргэд шударга үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэж байхад îрон нутгийн сонгуулийн төлөөх кампанит ажил аанай л хэлмэгдүүлэлт, өрсөлдөгчдөө гэмт хэрэгтэн мэтээр харагдуулах ажлаар эхэллээ.
       Эрх мэдлээр далайлгаж, өрсөлдөгчдөө барьж хорьдог, шалгадаг байж боломгүй жишиг манай нийгэмд нэгэнт тогтлоо. Өнгөрөгч сонгуулиар шүүх эрх мэдлийг гартаа атгасан Ардчилсан намынхан өрсөлдөгчдөө хорьж эхэлсэн жишээ маш олон бий. Энэ баривчилгаа, залхаан цээрлүүлэлтийн ажиллагаа өнөө хэр намдаагүй байхад тэдний дараагийн шатны кампанит ажил эхэлж, аймгуудын Засаг дарга, эрхтэн дархтануудыг шалгаж эхэлсэн таагүй мэдээлэл хэвлэлээр тархах болов. Нийслэлийн прокурорын газраас хэн хэнийг шалгаж байгаагаа анх удаа нийтэд мэдэгдсэн нь АН-ын сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг нь гарцаагүй мөн гэдэгт хэн ч эргэлзэхгүй.
        Түүхэндээ анх удаа Нийслэлийн прокурорын газраас ямар хүмүүсийг ямар хэрэгт холбогдуулан шалгах гэж байгаагаа нээлттэй зарласан хачирхалтай явдлын цаана айлган сүрдүүлэлт, сонгуулийн үнэр ханхалж байгааг юуны өмнө дурдах хэрэгтэй болов уу. Түүнээс хэзээ л прокурорын газраас шалгаж байгаа хэргийнхээ талаар нийтэд мэдээлж байлаа. Өрсөлдөгч намаас îрон нутгийн сонгууль болон дахин сонгуульд өрсөлдөгчдөд анхааруулга өгч байгаа бололтой юм.  Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай энэ тухай мэдээлэл хийсэн. Тэгэхдээ Мянганы сорилтын сангаас хэрэгжиж байгаа “Цэвэр агаар” төслөөс Баянзүрх дүүргийн нэр бүхий хорооны дарга нар хувьдаа мөнгө завшисан хэргийг шалгаж байгаагаа дуулгав. Удахгүй болох îрон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүрэгт УИХ-ын дахин санал хураалт явагдана. Энэхүү дахин санал хураалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн асан Д.Арвин нар Монгол Ардын Намаас өрсөлдөх учиртай. Юутай ч Ардчилсан намынхан хоёрын хоёр өрсөлдөгчийнхөө нэгийг нь “Цэвэр агаар” төслөөс мөнгө авсан гэх хороон дарга нараар барьцаалах нь тодорхой болов. Үүний дараа “Цэвэр агаар” төслийн мөнгөөр барьцаалж, нэр дэвшигчийг зайлуулж, Ардчилсан намаас дараагийн хүнийг өрсөлдүүлэх төлөвлөгөөт ажил явж байна гэдгийг прокурорын мэдээллээс төвөггүйхэн харж болохоор тийм нийгэмд бид амьдарч байна. УИХ-д нэг ч гэсэн суудал нэмж авахын төлөө юуг ч золиослож мэдэхээр байгааг өнгөрөгч сонгуулиар харуулсан бол айсуй сонгуулиар ч бататгаж магадгүй харагдана. Энэ үеэр Ё.Сагсай уг хэргийн талаар мэдэгдэхдээ “Байж болзошгүй” гэсэн үндэслэлээр шалгаж байгаагаа ч дуулгасан. Орон нутгийн сонгуулийн маргааш “энэ хэрэгт ямар ч холбогдолгүй” гэх дүгнэлт үйлдэж мэдэхээр харагдаж байгааг ажиглагчид өгүүлж буй. Тийм жишиг ч УИХ-ын сонгуулийн үеэр гарч л байсан. Тодруулж хэлэхэд, “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазарыг МАН-ын Бага хурлаас Дорноговь аймагт нэр дэвших эрхээ өвөртлөөд гарч ирэхэд нь баривчилж хориод, сонгууль дууссаны маргааш “гэмт хэргийн шинжгүй, үндэслэлгүй” гэсэн шалтгаанаар сулласныг ямар шалтгаан биш юм юм уу.  
        Тухайн үед Ё.Сагсай прокурор мэдээлэхдээ Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Батсайхан нарын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж, тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан, өдгөөгийн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын туслах н.Чимэддоржийг төслийн мөнгөнөөс 23 сая төгрөг хууль бус авсан гэсэн шалтгаан гаргаж ирж байгаа. Э.Цасчихэр, Д.Батсайхан нарын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулсан гол шалтгаан нь энэ. УИХ-д нэг ч гэсэн суудал авахын төлөө зүтгэж байгаа улайрал нь îрон нутгийн эрх мэдэл авах улайрал уруу довтолгож байгаа бололтой. Тийм ч учраас үүнийг бататгасан зүйл бол УИХ-ын хууль бус дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Ардын намын суулт хийж байсàн гишүүдэд хандахдаа “Танай Увсын хоёрыг ч шалгаж байгаа” гэх мэдээлэл өгч байсан. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд уу, цагдаа, шүүх, прокурорын ажилтан уу гэдэгт эргэлзэхээр зүйлийг бүхэл бүтэн гүрний Ерөнхий сайд хэлж чадаж байгаа нь эмгэнэл. УИХ-ын дарга нь ч адилхан, үүнээс дор зүйл ярьж чадна. Ерөнхий сайд, АН-ын дарга нь ийм зүйл яриад тэнэгтэж зогсоход Г.Баярсайхан мэт ч аргагүй байлгүй гэсэн бодол хэнд ч төрнө. Ингэхэд эрх баригчдын хэмжээлшгүй их авир, шүүх эрх мэдлээр далайлгасан энэ цагийн салхи айсуй эдийн засгийн хямралтай хавсран улс орны хувь заяа хаашихнаа явж байна вэ гэж эрхэм дээдсүүдээс асуумаар байна. Олонхийн эрхийг гартаа хийсэн АН УИХ-ын даргаа хууль бус томилж, УИХ дахь áàйнгын хороодыг хууль бусаар байгууллаа. Засгийн газраа ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйцаар байгуулав. Энэ удаагийн УИХ-ын бүх шийдвэр буруу эхэлсэн шигээ хууль бусаар явж буй.
        Энэхүү хууль бус үйлдлийн үндэс суурийг нэхэн хөөвөл, одоогоос хоёр жилийн өмнө АН-ынхан сонгуулийн кампанит ажлаа намынхаа Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр эхлэв. Эхлэхдээ авлигатай тэмцэх нэрийн дор, шүүх эрх мэдлийн байгууллагыг гартаа хийсний дараа өрсөлдөгчдөө шоронд суулгаснаар эхлэв. Өнгөрөгч сонгуулийн ил цагаан будилааныг ямар ч хууль тогтоох байгууллага авч хэлэлцсэнгүй. Өвөрхангай аймагт илт давуу ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын “АПУ”-гийн мөнгөнд бялуурсан, Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчид намын даалгавраар УИХ-ын гишүүний тангаргèéг нь өргүүлсэнгүй. Өргүүлсэнгүйгээр үл барам ялагдал хүлээсэн “АПУ”-гийн Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн Д.Зоригт нар тангараг өргөх шийдвэр гаргуулж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчтэйгөө нийлээд ард түмний саналыг луйвардах гэж байна.  Энэ хоёр хүний цаана бүхэл бүтэн аймгийн ард түмэн төрд төлөөлөх элчгүй амьдарч байна. Ард олны эрхийг үүнээс илүү яаж зөрчих билээ. УИХ-д 25 түүнээс илүү суудал авсан Монгол Ардын Намын бүлгийг зөвшөөрөхгүй байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт явуулах хугацааг ямар ч шалтгаангүйгээр хойшлуулсаар. Энэ бүгийн цаана олонхийн бүлэг өөрсдийн талд хууль шийдвэрээ батлах гэж улайрч байгаа нь харагдах боллоо. Хэрвээ Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүн тангаргаа өргөөд, дахин санал хураалтаар хоёр гишүүн УИХ-д ороод ирвэл Монгол Ардын Нам 29 гишүүнтэй болж, УИХ-ын гуравны нэгийг хууль ёсны дагуу эзлэх юм.
          Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар гарсан маргаан, ард түмний эргэлзээ тайлагдаагүй байна. Энэ мэтээр сонгогч олны эргэлзээг гаргахгүй бол îрон нутгийн сонгуульд саналаа өгөх иргэн олдохгүй нь ойлгомжтой. Үүнийг мэдсэн АН-ынхан  “Сонгуульд саналаа өгөөгүй иргэдийг төрийн албанд томилохгүй” хэмээн сонгох сонгогдох эрхтэй ардчилсан зарчмыг умартаж, ард олноо бойкотлов. Шуудхан хэлэхэд, өнгөрөгч сонгуулийг автомат машины тусламжтайгаар будилуулж олонхи болсон шигээ îрон нутгийн сонгуулийг ч энэ зарчмаар явуулах гэж байгаа нь харамсалтай.    

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • анхаа (203.194.115.87)
    уг нь хуулийн байгууллага чинь Монгол улсынх байх ёстой атал одоо ардчилсан намын шүүх, прокурор гэж нэрлэгдэх нээ
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • irgen (122.201.18.202)
    AH ard tumen yalah bolno
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • Lkhagva (182.160.4.74)
    Ene AH -iin garuud arai dendej bainaa. kkk yum uzeegui garuud ingej baigaad shiruuhen gazardah gej baigaan. ene huuli shuuh gej ailgan surduulhee bolimoor yum. Mongol uls 13-r zuund shorongui emneleggui uls baisan geltsdeg harin odoo yaav ***** ovogt mongol sharlaad harlaj baigaa tog ilrel busu SERTSGEE MONGOLCHUUDAA
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • Tsogoo (103.11.194.10)
    Haha haha ugaasaa muu luivarchid toriin albiig torliin alba bolgoj bgaa humuus
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно
    36 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ
    1 цаг 8 мин
  • Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ
    1 цаг 25 мин
  • Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж буй дуудлага мэдээллийн дийлэнх хувийг усны осол, ой, хээрийн түймэр эзэлж байна
    1 цаг 59 мин
  • Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг наймдугаар сард зарлана
    2 цаг 7 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа
    2 цаг 23 мин
  • Д.Амарбаясгалан: Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байна
    2 цаг 42 мин
  • Б.Чойжилсүрэн: Бид 100 жилийн ойгоо далимдуулаад, нутгаа сурталчлаад авъя гэдэг зорилгыг тавьсан
    2 цаг 53 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 57 мин
  • “Осака-Кансай ЭКСПО 2025” Монголын түүх, соёлыг дэлхийд хүргэсэн Үндэсний өдөрлөгийг зохион байгуулав
    4 цаг 9 мин
  • Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ
    5 цаг 11 мин
  • Б.Даваадалай: Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн оролцоог дөрвөн үндсэн чиглэлээр хангаж ажиллана
    5 цаг 41 мин
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Япон улсад амьдарч байгаа, аялалаар зорчиж буй иргэдийг "Цүнами"-аас сэргийлэхийг зөвлөв
    6 цаг 2 мин
  • Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ
    6 цаг 19 мин
  • Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ
    7 цаг 11 мин
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
    7 цаг 29 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв
    7 цаг 38 мин
  • Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь гангийн их эрсдэлтэй байна
    8 цаг 20 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    8 цаг 22 мин
  • “ИЛГЭЭЛТ-2100” Хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад суралцахаар боллоо
    8 цаг 40 мин
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК