Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголд агаарын хэм буурч, их хэмжээний цас орсноор зам тээврийн харилцаа бараг зогсонги байдалд оржээ. Цас их орсны улмаас цахилгаан дамжуулдаг шугамд гэмтэл гарсан бөгөөд сэргээн засварлах ажил хийгдэж байна. Мөн Өвөр Монголын зарим хот руу ордог зам дээрх цасыг цэвэрлэх шаардлагатай болсон учир олон нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоосон байна. Сүүлийн хэдэн өдрийн цаснаас болж олон тооны мал үрэгдэж, одоогоор нийт 118 сая юанийн хохирол учирсан тоо гарчээ.