Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

РЕВЬЮ: Тайз бол биеийн хүчний хөдөлмөр

2024-4-01
0
ЖИРГЭХ
Pro theatre албан ёсны цахим хуудсаас авч ашиглав

Найруулагч: О.Итгэл 

(А.Дюма зохиолчийн ‘Шадар гурван цэрэг’ романаас сэдэвлэсэн ‘Pro Theatre’-ын бүтээл  ‘Шадар гурван цэрэг’ жүжгийн тухай)


ТЭНЦВЭР УРЛАЛ

(Ерөнхий зураач:Б.Золбоот)

“Гурван хөлтэй сандал дөрвөн хөлтэй сандлаас тогтвортой” гэж ахыг хэлэхэд би ер итгээгүй билээ. Худлаа. Сандлын хөлийн тоо цөөхөн мөртөө илүү тогтвортой байна гэж юу байдаг юм гээд зөрүүдэлж байсан минь “Шадар гурван цэрэг” жүжгийн тайзны ГОЛ хэрэгслийг харах бүрийд ахин дахин бодогдоод, мишээж суулаа. Үнэндээ ахын хэлдэг зөв л дөө. Гурван хөлтэй сандал дөрвөн хөлтэйгөөсөө тогтвортой байдаг юм. Учир нь гурвалжин өөрөө хамгийн тогтвортой дүрс. Даралтыг бусад хэсэгтээ жигд хуваарилдаг дүрсний уг чанарыг барилга, гүүрний загварт өргөн ашигладаг.

Үндсэнээ жүжгийн тайз энэхүү гурвалжин дүрсний тогтвортой чанар дээр л бат үндэслэсэн байна.

Тайзан дээр гурван ширхэг томоо гурвалжин бий. Эргүүлж, тойруулан хөдөлгөхөд хөнгөн байх талаасаа бодолцож дундахыг нь хөндийлөөд (хөндий хэр нь даац сайтай), жүжигчдэд аюулгүй, орой дээр нь гарахад ч тэнцвэртэй байлгах талаасаа өнцгүүдийг нь мохоо болгожээ. Тогтвортой, аюул багатай, хөдөлгөхөд арай эвлэгхэн болсон уг дүрсний нөөц бололцоог тайзан дээр дундартал нь шавхаж байлаа.

  1. Дотроо хөндий, орой нь өндөр учраас жүжигчид үзэгдлээс гарахдаа заавал тайзны араар гүйж ороод байх шаардлага гарсангүй. Гурвалжин дотроо түр “хоргодоод” үйл явдлаас хөндийрч болно. Зарим тохиолдолд орой дээр нь гарч үйл явдлаас алсраад, гэнэтхэн гулган ороод ирэх нь ч зугаатай харагдах юм.
  2. Тулалдааны хэсгүүдийг хийхэд өгсөж, уруудах, дээр болон доороос нь гэнэт довтлох хөдөлгөөнийг хорихгүй, нэлээд дэмтэй хэлбэр аж. Хөндий хэсгээр нэвт гарч, орой руу нь өгсөөд дээрээс нь дайрч, мөн олон хүн зэрэг тулалдах үед тайзан дээр шаваарах биш дээр, доор, наана, цаана гараад бусдынхаа хөдөлгөөнийг таглахгүй болохоор үзэгчдийн нүдэнд замбараагүй биш, сонирхолтой харагдаж байлаа.
  3. Сүм, нуугдах газар, хаалга үүд, индэр гэх мэт орон зайн бүхий л шийдлийг эвтэйхэн шингээх дүрс.
  4. Даруухан, бараан энэ тайз жүжгийн хувцасны хээ хуарыг тодотгосон шийдэл болжээ. Өнгөлөг зургийн жааз энгийн байдагтай л адил. 

 

Тайзны орон зай гэдэг тэнд өрнөх бүхий л үйл явдал, орж гарах дүр бүхний өмч учраас хэн хэнд нь ээлтэй байх шаардлага тулгардаг. Хатан хаан ч, харц ард ч тайзыг дундаа хэрэглэж, тулааны талбар, амраг хосын унтлагын өрөө ч болдог учир олон үйлдэлт хэрэгсэл тайзанд чухал үүрэгтэй.

Ийм үүргээ “Шадар гурван цэрэг” жүжгийн тайз бүрнээ биелүүлсэн. Гэхдээ тайзны ийм даруухан шийдэл сүүлийн хэдэн жил элбэгшлээ. Тиймдээ ч хааяа гоёмсог тайзыг (үзэгдэл хооронд ч болох нь ээ нүд хужирлах шийдэл) эргээд мөрөөсөх шиг санагдах юм.

ХӨДӨЛГӨӨН-ХӨДӨЛМӨР

(Хөдөлгөөний найруулагч: СТА Г.Ган-Очир)

Ганцхан алхам зөрсөн бол нүсэр том модонд дарагдах байлаа шүү. Ээ дээ, ингэж байгаад зөрүү гишгэвэл ч айхтар гэмтэх нь дээ. Эрчээ жаахан л алдах юм бол уруу тавцангаас гулсаж ойчоод үзэгчдийн нүдэн дээр эвгүй байдалд орох нь ээ. Над шиг санаа зовомтгой хүний толгойд жүжгийн турш ийм бодол л ундарч байлаа. Жүжигчдийн тархи тайзан дээр зогсоо чөлөөгүй тооцоолол хийж байдаг. Гэрэл хаанаас өгөхийг санаж, тусах газар нь тосож зогсоно. Дүрдээ орохын зэрэгцээ үг бүрээ санах учиртай. Хамтран тоглож байгаа хүнийхээ аясыг мэдэрч харилцах үүрэгтэй. Нэмээд энэ жүжиг дээр зогсоо зайгүй хөдөлж, хөдөлгөөнөөрөө утга илэрхийлэх тул үйлдэл бүрээ тооцоолох, цэгнэх, нэг бүрчлэн санах хэрэгтэй болов. Тэгэхээр дээд зэргийн ачаалал, чөлөөгүй бэлтгэл шаардсан нь дамжиггүй.

Би ганц жишээ хэлье л дээ. Надад уг жүжгийг хоёронтоо үзэх аз тохиолоо. Эхэлж үзсэн тоглолтын үеэр юм бүхэн жигд, гүйцэтгэлээ тултал харуулсан. Гэтэл хоёр дахь үзвэр минь жүжиг нэлээд хэд хоног завсарлаад, буцаад тоглож эхэлсэн тэр өдөр таарав. Эхлэлээсээ л жүжигчид үйлдэл, гэрлийн тусгал, үгэн дээрээ алдаж, нэгнийхээ хэлсэнд буруу хариулах мэтээр мэр сэр алдаа гаргаад байлаа. Тайзны тоглолт цэвэр харилцаа дээр суурилдаг учраас нэг нь л алдаад эхлэхэд харилцан тоглож байгаа бусад нь уур амьсгалыг анзаараад нэгнээ дагаж алдаа гаргах магадлал их. Гэвч туршлагатай хүмүүс ийм үед бусдыгаа залаад, тоглолтыг буцаан амь оруулах чадвартай. Үүнийг би уучилшгүй алдаа гэж бодсондоо хэлж байгаа юм биш ээ. Ердөө хэдхэн хоног, түр ч болов амсхийхэд л гүйцэтгэлийн чанарт ийм их нөлөөлж байгаа юм чинь энэ олон хүн тэр бүх хүчир хөдөлгөөнийг нийцтэй, сайн хийх гэж байнгын бэлтгэл сургуулил хийсэн байгаа гэж бодогдсон учраас хэлж байгаа юм. Эрчтэй, хурц хөдөлгөөнтэй ийм жүжгээ өдөр бүр жигдхэн тоглоё гэвэл дэг журамтай байж, биеийн тэвчээр заахаас аргагүй тул хүндлэл төрөв.

Туслах жүжигчдийн биеийн ачаалал даах чанарыг үзэгчид ихээхэн ойшоон хайрлаж байх шиг. Өөр ямар ч жүжгийн үеэр оролцон тоглож байгаа залуу жүжигчид хүмүүсийн анхаарлыг ингэтэл татдаггүй шүү дээ. Гэтэл жүжгийг үзсэн хүмүүсийн амнаас “Тэр хэдэн залуус ямар сүрхий байв аа. Их ядарсан байх даа” гэх үгс уяатай байна. Яахын аргагүй хамаг хүчээ дайчлан тулааны хэсэг бүрийг чимсэн нэрийг нь үл мэдэх залуусыг бахдахаас аргагүй юм.

Лорд Винтер (Д.Алтанбагана) тулааны хэсэгт нэг их оролцоогүй. Гэвч ганц удаа гарч ирэхдээ бүтэн эргэлттэй хөдөлгөөнийг тун чадамгай, өөгүй хийж олны нүд хужирлах аж. Цөөн ч болов тайзан дээр гарч ирэхдээ хийх ажлаа тултал гүйцэтгэнэ гэдэг жүжигчин хүний эрхэм чанар.

МӨРӨӨРӨӨ ЯВСАН МИЛЕДИГ МОНГОЛЫН ТЕАТРТ ХҮЧИРХИЙЛЭВ

(Миледи: Б.Ариунхишиг)

Гоо үзэсгэлэнгээрээ бусдыг урхидаж ашиг хонжоо олдог, дурлуулсан эрдээ ээлгүй бүсгүйн дүрийг “фемме фатал” гэцгээдийг эрхэмүүд мэдэх биз ээ. Угаас гоо үзэсгэлэн гэдэг нэгэн төрлийн зэвсэг, айхтар шархдуулдаг эд болохоор эр хүн илдийг сайн эзэмшихэд яаж эрддэг билээ, түүний адил бүсгүй хүнд ч ааг амтагдаж, хүнийг урхидах дэггүй санаа цаанаасаа л төрж мэдэх биш үү. Ийм л илэрхий шалтгаанаар хортой цэцэг болсон, тэр дундаа аюултай эмэгтэйчүүдийг төлөөлөх энэ төрлийн дүрийн эхэн үеийн төлөөлөл Миледиг монголын театрт хүчирхийлэлд өртсөн өрөвдөлтэй эмэгтэй болгодог нь дүрийн хөгжил үү, эмэгтэй хүнээр хөгжилдөж үзэгч татах гэсэн тайзны хүчирхийлэл үү гэдгийг нэг л сайн ойлгосонгүй.

Эр хүн эм хүнээр зугаагаа гаргах мэдээж муухай ч муухайг нь шүүмжлэх гээд гал дээр тос өрдөөд байх хэрэггүй санагдах. Тайзан дээр жигтэйхэн “гоёмсог” хүчиндүүлж байгаа Миледиг үзсэн хүчирхийлэгчид гэмшээд, заалнаас гараад мэлмэртэл уйлан зогсохдоо “Ахиж би ямар ч эмэгтэйг гомдоохгүй ээ,” гэж өөртөө ам өчиг өгнө гэсэн гэнэн итгэл төрөөгүй л байлтай. Эсвэл хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд “Чи муу хүн байж болно, эр хүний гарт зовсон юм чинь эрчүүдийг цөмийг нь хайр найргүй хяд, хөнөө,” гэж хэлэх гээд байгаа юм уу? Ямартай ч амьдралд нь муу зүйл тохиолдсон болохоор л хүн муу болдог юм гэх улиг болсон уянгын халилыг харуулах гэсэн бололтой. Үнэндээ хүний амьдралд юу ч тохиолддог, тэр бүхэнд хүн өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг.

Хайр энхрийлэлд ханатал бөмбөрч өссөн ч аар саар юманд өс санасандаа, эсвэл төрөлхийн шунахай зандаа хөтлөгсөн мэтийн ямар ч шалтгаанаар хүн Миледи шиг болж торних боломжтой.

Гэхдээ үнэнийг хэлэхэд уран бүтээлч та бүхэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүнийг өрөвдсөн гэхээсээ тийм хурц үзэгдэл хүний анхаарлыг татдаг болохоор л олны нүдэн дээр  Миледигийн хөлийг төмөр тороор татаж байгаад тайз дүүрэн эрчүүдээр хүчирхийлүүлсэн юм.

Тэднийг толгойлогч нь угсаа гарвал сайтай, боловсон жудагтэй эр, Миледигийн хадам ах Лорд Винтэр (жүжигт төрсөн ах нь болгосон. Төрсөн дүүгээ шоронд оруулаад танихгүй эрчүүдээр хүчиндүүлдэг ах юм байх,) шүү. Уг зохиол дээрээ Лорд Винтер бүсгүйг хорьсон ч гэлээ ухаан жолоогүй хүчирхийлээд байсангүй, харин ч хүний ёсоор хандсан гэдгийг эрх биш санаж баймаар. Эмэгтэй хүнийг хүчиндэж шийтгэх мэтийн дур нь ханхалсан ийм санааг хамгийн түрүүнд дэвшүүлсэн нэгнийхээ толгой руу тоглоомоор ч болов “тоншоод” аваасай гэж “Pro Theatre”-ын эмэгтэй уран бүтээлчдэд захимаар л санагдаж байна.

Миледи өрөвдөлтэй хувь тавилангаа уйлагнан хүүрнэдэг тэр хэсэгт “Би энэ шоронгоос гарах л юм бол доромжлуулсан бүсгүйчүүдийг хамгаална,” ухааны юм хэлдэг шүү. Энэ үнэндээ  логик алдаа. Дүр бусад дүрдээ тийн худал тангаргалсан бол би хүлээн зөвшөөрнө. Гэтэл орь ганцаараа байхдаа Миледи өөрөө өөртөө тийнхүү өччихөөд гарч ирмэгцээ ядарч яваа Бонасье авхайг хөнөөчихөөр энэ дүрийн чинь “сүр” шалдаа буугаад байна. Дүрийн өөртөө өчсөн өчил гэдэг тухайн дүрийн чин зүрхний үг. Ийм моно хэсгээс үзэгчид дүрийн дотоод хүнийг, жинхэнэ зорилгыг олж хардаг. Дотоод сэтгэлийнх нь эсрэг үйлдэл хийлгэх юм бол заавал тэгж хэлүүлэх хэрэг байна уу? Сүрлэг биш зүүлэг хүн шиг л болов.

Мөн Миледи Д’Артаньянд яагаад өс тээгээд байгааг ер үзүүлсэнгүй. Өөгүй, сэргэлэн ханхүү шиг дүр бүтээсэн О.Самданпүрэв жүжигчнээ шалиг эр шиг харагдуулахгүй гэсэндээ арай ингээгүй байлтай. Үүнээс болоод жүжгийн үйл явдал дундуур ан цав гарав. Сайн муу нийлж сав дүүрдэг, дүр төрдөг. Түүнчлэн Миледи яг ямархуу урхидагч эмэгтэй вэ гэдэг нь бүдгэрээд зөвхөн уур хилэн шатсан, ааштай шуламын тал нь л тодров. Гэхдээ жүжигчин Б.Ариунхишиг өгөгдсөн үүргээ сайн биелүүлсний хүчинд хоёрдугаар хэсгийн энэ олон холион бантанг тэрүүхэнд нь эвлэгхэн зохицуулчихлаа.  

ХӨВГҮҮДИЙН БҮЛГЭМ

(Д’Артаньян: О.Самданпүрэв, Атос: С.Баянмөнх, Портос: З.Булган, Арамис: Б.Анхбаатар)

Ярс ярсхийсэн, төв царайтай шадар цэргийн дүрийг гаргах гэж оролдсон бол энэ жүжиг бүтэлгүйтэх тал руугаа хэлбийх байжээ. Эс хүсэв ч үзэгчид тархиндаа хоногшсон франц язгууртан эрсийн дүр төрхийг монгол залуустайгаа харьцуулан бодоод “Арай л биш санагдлаа” гэцгээж мэдэх л байлаа. Гэхдээ жүжигчдийн хооронд үүсгэж байгаа энгийн хөнгөн хошигнол, дэврүүн хөвгүүд шиг хөгжүүн уур амьсгал ийм эрсдэлийг илтэд намжааж чадсан.

Шадар цэргүүдийн хувийн араншиг үйлдэл, санаа зориг, харилцаагаар нь баттай үндсэлж өгсөн тулдаа номын баатруудаас үүдэлтэй үзэгчийн тархинд суусан баатараг шадар цэргүүдийн дүрслэлийг монгол жүжигчид өөрсдийнхөө хөвгүүнлэг дэггүй дүрээр орлуулав.

Шадар цэрэг болох хүсэл өвөртлөн ирсэн Д’артаньян бол шинэ хүн, омголон хүн, эр зоригтой хүн гэдгийг эхэн хэсэгт зохиолын үйл явдлаас гадна хөдөлгөөн, үйлдлээр харуулсан. Бусадтайгаа тэр дорхноо нэгдэх хэдий ч юмсын учрыг төдий л ойлгоогүй яваа болохоор хамтын уриагаа хүртэл дандаа хоцорч хэлдэг. Тулалдаан эхлэхийн өмнө бусад нь цэх, тогтуун зогсож байхад Д’артаньян гар, биеэрээ ойр ойрхон чичигнэн хөдөлж, урагш тэмүүлэн тонгойх нь догдлол, хүсэл эрмэлзлэлийг илтгэнэ. Тулаан дууссан ч хаанаас дайсан ирэх бол гээд анаж суугаа нь юм бүхэнд идэвхтэй, соньхон хандаж буйн илрэл.

Миледигийн дүрийн асуудал Атосд харин завшаан болох ч шиг. Хайртай хүнээ оллоо гэтэл хорон санаатан байгаад, хорон санаатныг дарлаа гэтэл амьд явж байдаг.

Хайрлах сэтгэл төрөвч хайрлаж үл болох, хөнөөх сэтгэл төрөвч хөнөөж үл чадах эмгэнэлт нөхцөл үзэгчдийн сэтгэлийг багагүй татаж, Д’артаньян, Бонасье хоёрын хайрын ээдрээг ч хол хаячих шиг.

Арамисын дүрд тоглосон Анхбаатар жүжигчин тайзан дээр яг өөрөөрөө л байх шиг санагдав. Угаас тийм алиа марзан хүн үү, алиа марзан хүний дүрийг тултал үзүүлэв үү гэдэг дээр би ихэд төөрөлдсөн билээ.

ХАМБЫН НУЛИМС

(Хамба лам: М.Төгөлдөр)

Нулимс мэлтэлзсэн улаан нүдээ бараг л цавчдаггүй, сонсоод л баймаар дургүй хүрэм дуу хоолой, үгээ зөөж ядах, өгүүлбэрийн онцлох нэр үгийг төгсгөлд нь хаяж үлдээх энэ хамбын дүр миний тархинаас хэзээ ч салахгүй байх. Үйл явдалд идэвхтэй оролцох ч хурц тоглолтгүй иймэрхүү дүр жүжгийн арын ханан дээрх жижигхэн толбо шиг үзэгчдэд анзаарагдалгүй өнгөрчих магадлал бас бий л дээ.

Гэвч М.Төгөлдөр Хамбын дүрийг бүтээсэн учраас “Шадар гурван цэрэг” жүжгийг үзсэн хэн бүхэн түүнийг санах л болно. Тэр тийм донжтой, дуу хоолой, үг хэл, харцаараа хүртэл тоглодог жүжигчин юм. Бараг л инээх шахам ярих хэр нь нүднээс нь нулимс урсаж байхыг үзээд би алмайрсан шүү. Зааланд суугаа ихэнх хүн түүний нүдийг над шиг ойроос харах боломжгүй. Хүн болгон харахгүй ч гэлээ дүрдээ үнэнч хандахын тулд тэгж чармайна гэдэг сайхан.

“Pro Teatre”-ын уран бүтээл ганцхан хүний найруулгад зангидагдсан гэхээсээ хүн бүрийн оролцоотой бүтсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хэсэг бүрийг нь өөрсдийн мэдрэмжээр шагласан болохоор тун баялаг, гэвч хувь хувийнхаа эрчээр зүтгэвэл зарим хэсэгт цоорхой үүсэж юуны магад. Жүжиг бүр нь өөр өөр найруулагчийн нэртэй тавигддаг ч өөрсдийх нь  өнгө аяс хэвээрээ байдаг нь учиртай биз ээ.

Эцэст нь хэлэхэд: Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө!

Ө.Сумъяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    саяхан
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    6 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    30 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    57 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    1 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    1 цаг 33 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    1 цаг 53 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    1 цаг 56 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    2 цаг 12 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 47 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    3 цаг 59 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    4 цаг 10 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    4 цаг 20 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    5 цаг 26 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    5 цаг 27 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    5 цаг 44 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    5 цаг 49 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    6 цаг 28 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    6 цаг 47 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    6 цаг 58 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК