Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон зуун еврей жаалыг нацистын шатаах зуухнаас аварсан, Николас Винтоны БААТАРЛАГ түүх

2024-4-03
0
ЖИРГЭХ

Хожим "Их Британийн Шиндлер" гэгдэх болсон Николас Винтон олон зуун хүүхдийг нацистуудын савраас аварсан гайхалтай түүхийн эзэн юм. Түүний түүх яг л "Шиндлерийн бүртгэл" киноны гол дүр мэт агуу билээ. 1988 оны хоёрдугаар сард Вера Гиссинг гэх бүсгүй BBC телевизийн студид түүний амийг аварсан Николас Винтонтой анх уулзсан юм. Тэрбээр сэтгэл хөдлөлдөө автан түүний гарыг атгаж, дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс хэдхэн сарын өмнө нацистуудад эзлэгдсэн Прага хотоос олон зуун хүүхдийг зугтаалгаж асан 80 орчим настай өвгөнийг халуунаар тэвэрсэн билээ. 

Тэр өдрөөс 49 жилийн өмнө Вера Диамантова гэх 10 настай охин 15 настай эгч Эватайгаа олон зуун еврей хүүхдүүдийн хамт "Kindertransport" хэмээх галт тэргэнд суун Их Британи руу зугтжээ. Тэрбээр "Бид эцэг эхтэйгээ салах ёс гүйцэтгээд, гэнэт маш их айснаа хэзээ ч мартаагүй. Учир нь аав, ээжийнхээ нулимс асгаруулсан харцнаас айдас мэдэрсэн. Бидний эргэн тойронд Германы цэргүүд байсан" гэж тэр дурсав. Вера эцэг эхийгээ нь дахиж хэзээ ч хараагүй юм. Түүний эцэг, эх бусад еврейчүүдийн хамтаар шатаалгасан байхаас гарцаагүй.  

Винтоны зориглосон гайхалтай түүхийг Энтони Хопкинсийн гол дүрийг нь бүтээсэн, 2023 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн "Нэг амьдрал" кинонд өгүүлсэн. Тус киноны нэрийг еврейчүүдийн хуулийн ном болох Талмуд бичсэнчлэн "Нэг хүний ​​амийг аварсан хүн бүхэл бүтэн дэлхийг аварна" гэх өгүүлбэрээс ишилжээ. 


Түүх бүхэн эхлэлтэй 

Түүний эхнэр нь Английн Майденхед дэх гэрийнхээ дээврийн хонгилоос чемодан олоогүй бол дэлхий нийт түүний ер бусын хүмүүнлэгийн хүчин чармайлтыг хэзээ ч мэдэхгүй байх байсан гэдэг. Уг гар чемоданд байсан үнэн түүхийг үг бүрчлэн хүүрнэх түүний зугтахад тусалсан хүүхдүүдийн нэрс болон гэрэл зургууд тэмдэглэлийн дэвтэрт хадгалаастай байв. 

How Sir Nicholas Winton saved 669 Jewish children from Czechoslovakia on  the eve of the Holocaust in WWII - ABC News

Винтон өөрөө Германы еврей гаралтай хүн. Тэр хүүхдүүдийг Британийн иргэн болгохын тулд тэдний нэрийг англи хэл рүү орчуулж, Английн сүмд баптисм хүртээжээ. Биржид брокер мэргэжилтэй байсан Винтон олон улсын харилцаанд сонирхолтой, тууштай социалист хүн байв. Тэр 1938 он гэхэд гэр бүлийн холбоогоо ашиглан нацистуудын эзэлсэн нутаг дэвсгэр дэх еврей гэр бүлүүдэд тулгарч буй аюулын талаар судалж эхэлсэн. 

Тэрбээр өөрийн найз, социалист үзэл нэгт Мартин Блэйкийнхээ уриалгаар дэлхийн хоёрдугаар дайны үеэр хавчлагаас зугтсан дүрвэгсдэд туслахаар Прага хотод анх хөл тавьжээ. Тэр очсон даруй өөрийн мэддэгээс аймшигтай нөхцөл байдалтай нүүр тулсан юм. Герман, Австри, Гитлерийн армийн өөртөө нэгтгэсэн Чехословакийн нэг хэсэг болох Судетенландаас ирсэн нацистуудаас зугтахыг оролдсон хүмүүсээр хот бужигнаж байв. Дүрвэгсэд дүүрсэн хуаранд хүмүүс тааруу нөхцөлд амьдарч, өвөл дөхөж байгаа учир амьд үлдэхийг эрмэлзэж байсан үе л дээ. 

Тэрбээр тэнд байсан хүүхдийн хувь заяаны төлөө ихэд шаналж, тэднийг аврахын тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгээ ухаарсан аж. Ингээд "Чехийн киндертранспорт" нэртэй аврах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэрбээр өөрийн хамтран ажиллагсад болох Мартин Блэйк, Дорин Уорринер, Тревор Чадвик нартай Прага дахь "Европа" зочид буудалд хүүхдүүдээ аюулгүй газар байлгахыг хүссэн еврей хүмүүстэй уулзаж, бүртгэл үүсгэж эхэлсэн байна. 

Зориглосон санаагаа үр дүнтэй болгохын тулд Николас дэлхийн өнцөг булан бүрд байгаа засгийн газар, элчин сайдын яамдад тусламж хүссэн захидал илгээв. Сүүлд олж мэдсэнээр бараг бүгд түүнд татгалзсан хариу илгээжээ. Харин тэднээс Швед улс хүүхдүүдийг асрах, өргөж авах хүсэлтэй гэр бүлүүдийг тодорхойлох боломжтой гэсэн хариу илгээж, Их Британи тэдний зармыг нь хүлээн авах боломжтой гэжээ.

Nicholas Winton, Rescuer of 669 Children From Holocaust, Dies at 106 - The  New York Times

Тэрбээр жирийн л нэг Британийн иргэн байсан ч хүүхдүүдийг галт тэргээр нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, Их Британид аюулгүй хоргодох газар олж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Гурван долоо хоногийн дараа тэрбээр Лондонд буцаж ирээд хүүхдүүдийг хүлээн авах гэр бүлүүдийг хайж олох, тэднийг Европ, Британи руу аюулгүй нэвтрүүлэх арга замыг эрэлхийлэв. Энэ үед түүний найз Чадвик, Уорринер нар Прага хотод ажиллаж, үлдсэн ажлыг нь зохицуулж байлаа. Тэрбээр өдөр бүр хөрөнгийн бирж дээрээ ажиллаж байсан ч орой бүр ажлынхаа дараа хүүхдүүдийн ирээдүйн төлөө чадах бүхнээ шаргуу судалж, зохицуулж байсан гэдэг.

Асар их сорилт, саад тотгортой тулгарсан ч тэр хүүхэд бүрд 50 фунт стерлинг буюу өнөөгийн 4,150 фунт стерлингтэй тэнцэхүйц мөнгөн хуримтлалыг өөрийн хөдөлмөрөөр үүсгэж чаджээ. Түүнчлэн Их Британийн эрх баригчдын хойрго байдалд бухимдсан тэрбээр хүүхдүүдийг өргөж авах хүсэлтэй гэр бүлүүдийг өдрийн сонинуудад зар байршуулах хэлбэрээр эрэн хайж, огт танихгүй хүмүүсийг ч биечлэн ятгаж эхэлсэн. Тэр жагсаалтад байгаа хүүхдүүдийн зургийг авч амжсан нь тэднийг гэр бүлтэй болгоход чухал ач холбогдолтой байсан гэдэг.

1939 оны гуравдугаар сарын 14-нд дүрвэгч хүүхдүүдийг ачсан анхны галт тэрэг Прага хотоос хөдөлсөн бол маргааш нь Германы цэргүүд Чехословакийг бүхэлд нь эзэлсэн хар өдөр тохиов. Тэр яг амжсан. Хүнд сурталтай тэмцэж, яарах мэдрэмжээр дүүрсэн Винтон Дотоод хэргийн яамны нэвтрэх зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж эхэлсэн байна. 1939 оны наймдугаар сар гэхэд 669 еврей хүүхэд, найман галт тэргээр Прага хотоос хөдөлж, Герман, Францыг дайран Их Британи руу зугтжээ. 

Лондоны Ливерпүүлийн гудамжны буудал дээр хүүхдүүдийг Винтон болон түүний ээж баяртайгаар угтан авч байсан гэдэг. Тэр хийж байгаа зүйлээ нууц байлгахыг эрмэлзэж байсан. Хүүхдүүдийг буудал дээр угтсан даруй шинэ гэр бүлтэй нь уулзуулдаг байв.

Britain's Schindler': The man who saved 669 children from the Nazis

Нийтлэлийн эхлэлд дурдсан Вера Гиссинг болон түүний эгч 1939 оны долдугаар сард Киндертранспортоор Прага хотоос зугтсан. Тэднийг хоёр тусдаа гэр бүлд аваачсан бөгөөд Вера Ливерпүүлийн ойролцоох Рэйнфорд хэмээх ядуу гэр бүлд өргүүлжээ. Тэр шинэ гэр бүлтэйгээ анх уулзсан тухайгаа "Өргөсөн ээж маань намайг анх хараад уйлж байсныг санаж байна. Би түүнийг бяцхан англи ээж гэж дууддаг байсан. Учир нь тэр маш жижигхэн биетэй бүсгүй байлаа. Нулимс нь хацрыг даган урсаж, намайг тэврээд ойлгогдохгүй хэлээр нэг зүйл бувтнаад л байсан. Хожмоо би тэр үгийг нь ойлгосон юм. Тэр надад "чи хайрлагдах болно" гэж хэлсэн юм билээ. Тэр үнэн хэлсэн. Тэр надад маш их хайртай байсан. Түүний мөнгө нь бага байсан ч зүрх нь байшин шиг том хүн байжээ. Би маш их азтай хүн. Ээж минь намайг жаргалтай байлгахын тулд бүхнийг хийсэн" хэмээн дурсав. 

Тухайн оны есдүгээр сарын 1-нд 250 хүүхэд суулгасан ес дэх галт тэрэг Прага хотоос хөдлөх ёстой байв. Гэвч тэр өдөр Герман Польш руу довтолж, дайн зарлан хилээ хаажээ. Явах ёстой байсан хүүхдүүдийг вокзал дээр байсан Германы цэргүүд буцаасан байна. Тэдгээр хүүхдүүдийн хоёр нь Вера Гиссингийн үеэлүүд байв. Хожим нь хоёулаа "Берген-Белсен" нэрт хорих лагерьд үхсэн гэдэг. Чехословакаас хуаранд илгээгдсэн 15 мянган еврей хүүхдүүдээс 150 хүрэхгүй нь л амьд үлдсэн түүх бий. 

Дайн зарласны дараа Винтон ухамсрын шалтгаанаар ажлаасаа халагдан цөллөгт явж, Нормандад түргэн тусламжийн жолоочоор ажилласан. 1940 онд түүний цөллөг хүчингүй болжээ.  Дэлхийн II дайн дууссаны дараа тэр Олон улсын дүрвэгсдийн хороонд ажиллаж, нацистуудын дээрэмдсэн эд зүйлсийг еврейн сангуудад мөнгө босгох зорилгоор зардаг гол ажилтан болсон. Удалгүй тэр Парис дахь Олон улсын банканд ажилладаг эхнэр Грете Желструптой танилцжээ. 

nickys-family - one mans efforts to save 669 Czech children

BBC-ийн судлаачид Винтоны түүхийг судалж, аварсан хүүхдүүдийнх нь хамтаар  шоу нэвтрүүлэгт үзэгчдийн хувиар оролцохыг урьжээ.  Винтон нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө гол баатар нь гэж мэдээгүй байлаа. Хөтлөгч түүнээс өнгөрсөн түүхийг нь асуухад "Kindertransport"-ын хүүхдүүдийн түүхийг хадгалсан дэвтэр байж магадгүй гэж ярьсан цагаас нэвтрүүлгийн зорилго түүний зүг эргэсэн юм. Энэ бол 1988 он. Учир нь түүний эхнэр Грете Желструп дээврийн өрөөнөөс олсон тэмдэглэлээ BBC-ийнхэнд өгсөн байв. 

Нэвтрүүлгийн хөтлөгч Эстер Ранцен 664 хүүхдийн дэлгэрэнгүй мэдээллийг бичсэн Винтоны хадгалсан тэмдэглэлийн дэвтрийг үзүүлж, түүнтэй хамт үзэгчдийн суудалд сууж буй хүмүүс бол түүний аварсан хүүхдүүд гэдгийг хэлэв. Ингэж л даруухан баатрын гайхамшигт түүхийг дэлхий нийт мэддэг болсон юм. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.219.26)
    гайхамшигтай сайхан сэтгэлтэй хүмүүс байх юм даа даанч цөөхөн
    2024 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    9 цаг 42 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    9 цаг 47 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    14 цаг 12 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    16 цаг 27 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    16 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    17 цаг 56 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    19 цаг 21 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    19 цаг 34 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    19 цаг 55 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    20 цаг 6 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    20 цаг 16 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    20 цаг 23 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    20 цаг 34 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    20 цаг 55 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    20 цаг 59 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    21 цаг 0 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    21 цаг 5 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    21 цаг 10 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    2026-10-24
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2026-10-24
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК