Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 42 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.
Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах хоёр, хүчиндэх хоёр, хулгайлах 14, булаах нэг, танхайрах 12 хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 25 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтсэн байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)